Италийн зураач Чимабуэгийн “Christ Mocked” нэртэй ховор бүтээл Францын Компень хотод оршин суугч настай эмэгтэйн гал тогооны өрөөнд олон жил өлгөөтэй байжээ. Эмэгтэй нэг өдөр олон жилийн тоосонд дарагдсан хуучны уран зургийг үнэлүүлэхээр мэргэжилтнүүдэд хандахад энэхүү бүтээл нь Сэргэн мандалтын үеийн маш ховор урлагийн бүтээл болохыг олж мэдсэн байна.
Чимабуэ /жинхэнэ нэр нь Ченни Ди Пепо/ нь 1272-оос 1302 оны хооронд амьдарч байсан уран бүтээлч бөгөөд түүний бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй юм.
Энэхүү зураг Парис хотноо болсон дуудлага худалдааны үеэр 26 сая ам.долларын үнээр зарагдсан байна. Анх дээрх үнээс тав дахин бага үнээр зарагдах байх гэж тооцоолж байсан ч нэрээ нууцалсан нэгэн эрхэм зургийг ийм өндөр үнээр худалдан авсан байна.
Чимабуэ 1280-аад онд Христтэй холбоотой найман бүтээл туурвиснаас ердөө гурван бүтээл одоог хүртэл хадгалагдан үлдсэний нэг нь “Christ Mocked” аж. Харин нөгөө хоёр бүтээл нь Лондон хотын музейд байдаг юм байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ