Залхуу хүмүүс дэлхийг аварч чадна гэж НҮБ онцоллоо | News.MN

Залхуу хүмүүс дэлхийг аварч чадна гэж НҮБ онцоллоо

Залхуу хүмүүс дэлхийг аварч чадна гэж НҮБ онцоллоо

Бид бүхний мэдэж байгаагаар дэлхийн дулаарал эрдэмтдийн тооцоолж байснаас илүү сөрөг үр дагавар дэлхийд авчирч, бидэнд байгаа цорын ганц эх дэлхийг сүйтгэж буй юм. Гадаад орнуудад идэвхтнүүд жагсаж байна. Харин бид яг яаж туслахаа сайн мэдэхгүй гэртээ сууж байна. Бид өөрсдөөсөө эхлээд жижигхэн жижигхэн өөрчлөлтүүдийг хийж чадвал заавал Лондонд очиж жагсаалд оролцолгүйгээр дэлхийн дулааралтай үр дүнтэй тэмцэж болно. Буйдангаа засаад гэрээ зас. Гэрээ засаад ажлаа зас гэж НҮБ зөвлөж дараах алхмуудыг санал болгож байна.


БУЙДАНГАА ЗАС

– Эрчим хүчийг гамна. Компьютер, зурагтаа хэрэглээгүй үедээ бүрэн унтрааж, залгуурыг нь салгаж цахилгаан, эрчим хүч, мөнгөө хэмнэ.

– Банкны болон дэлгүүрийн цаасан баримтад "Үгүй" гэж хэлээд, моддыг авар. Дансны үлдэгдэл, хуулгаа цахимаар харж, цахимаар гүйлгээ хийж сур.

– Харсан пост дээрээ зүгээр л лайк дардагаа боль. Бусадтай хуваалцмаар санагдвал хуваалц. Дэлхийн тухай шинэ мэдээллийг тарааж байгаад чинь дэлхий ээж баярлах болно.

– Нийгмийн идэвхтэй бай. Нийтийн цэвэрлэгээ гэх мэт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нөлөө бүхий хүмүүсээс болж бүтэхгүй байгаа зүйлсийг шаард.

– Цахим орчинд хариуцлагатай бай. Худлаа мэдээлэл болон хар бараан зүйлсийг болон тийм зүйлс тарааж байгаа хүмүүсийг "репорт" хийж ховло.

– Өөрийнхөө зүгээс ялгаруулж буй хүлэмжийн хийг хяна. Та НҮБ-ын хүлэмжийн хийн тооцоолуураар өөрийнхөө ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцоолж, багасгаж болно.

ГЭРЭЭ ЗАС

– Угаалгын машинаа дүүргэж бай. Ингэснээр ус болон эрчим хүч хэмнэнэ. Мөн угаасан хувцсаа зүгээр л дэлгэж хатаавал маш сайн.

– Усанд хэвтэхийн оронд гялс шүршүүрт ор. Таваас аравхан минут шүршүүрт орох нь ваннанд хэвтсэнээс хамаагүй бага ус үрнэ.

– Үлдсэн хоол, авч явах хоолоо хөлдөөж бай. Дараа нь идэх болохоороо богино долгионы зууханд халаагаад л бол оо. Энэ нь таны мөнгө болон хоолыг хэмнэнэ.

– Хоолны үлдэгдлээ бордоо болго. Хоолны үлдэгдлийг бордоо болгон ашигласнаар дэлхийн дулааралтай тэмцээд зогсохгүй олон сайн үр дүнтэй.

– Дахин боловсруул. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа дахин боловсруулснаар дэлхий ээжийнхээ ачийг хариулж чадна.

– Барааны баглаа боодлыг багасга. Аль болох бага, энгийн баглаа боодолтой бараа авснаар хог хаягдлыг багасгана.

– Мөнгө, тогоо хэмнэ. Тог их идэж тогны мөнгө өндөр гаргадаг хуучин төхөөрөмжүүдээ шинээр соль. Гэрлийн чийдэн ч хамаатай.

– Байгальд ээлтэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэ. Живх болон эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл маш их хог болдог. Даавуун живх, сарын тэмдгийн аяга хэрэглэж сур.

ОРЧНОО ЗАС

– Малчдад тусал. Сүүлийн үед малчид болон тариаланчид бараагаа зарах гэж хэрэндээ зүдэрч байна. Дэлгүүрээс биш малчдын гар дээрээс бараа авснаар хүлэмжийн хийг бууруулж, импортын барааны тээврийн зардлыг багасгана.

– Хөгжилтэй харагдаж буй жимс ногоог санаа зоволтгүй ав. Зарим жимс, ногоо хэвийн биш хэлбэр, өнгөнөөсөө болоод хогон дээр хаягдаж л дуусдаг.

– Ойрхон явах гэж байгаа бол алх, эсвэл дугуй уна. Ажилдаа явахдаа дугуй унах, алхах, эсвэл нийтийн тээвэрт сууснаар хүлэмжийн хийг багасгаж болно.

– Дэлгүүр хэсэхдээ өөрийнхөө тор, цүнхийг авч яв. Дахин ашиглах тор,  цүнх бас кофены аяга гэх мэт нь таны мөнгийг хэмнэхийн зэрэгцээ хог хаягдлыг багасгана.

– Хуучин бараа хямдхан. Хуучин бараа худалдан авж тэднийг хог хаягдал болохоос сэргийлэнгээ үйлдвэрлэлийн хүлэмжийн хийг бууруулж болно.

– Хандивла. Гэрт чинь хэрэглэгдэхгүй элдэв зүйлс байвал хуучруулж байгаад хаяхын оронд хэрэгтэй хүнд нь өг.

– Вакцинд хамрагд. Вакцин таныг болон танай гэр бүлийг өвчнөөс хамгаалж, эрүүл мэндийн зардал болон эрүүл мэндийн хэрэгсэл үйлдвэрлэхэд үрэгддэг ус гэх мэт түүхий эдийн хэрэглээг багасгана.

– Байгаль орчинд хайртай хүнийг сонго. Удирдах албан тушаал, улс төр гэх мэт суудлуудад байгальд ээлтэй хүн сууснаар энгийн иргэдээс ихийг хийж чадна.

АЖЛАА ЗАС

– Идмээргүй санагдсан жимс, зуушаа бусдад өг.

– Эрхээ эдэл. Ажил чинь ажилчдынхаа эрүүл мэндийг анхаардаг эсэхийг бодоод үзээрэй.

– Залуу болон шинэ ажилчдад тусал. Шинэ ажилтнуудыг дэмжиж сайжруулснаар ажлын бүтээмж өснө.

– Эмэгтэйчүүд эрчүүдээс 10-30 хувиар бага цалин авч байна. Хүйсийн ялгаваргүй цалингийн төлөө дуу хоолойгоо өргө.

– Дэлхий даяар дөрвөн тэрбум хүн ариун цэвэр муу нөхцөлд амьдарч байна. Боловсон ариун цэврийн өрөөг хэрэгтэй газруудад байрлуулах, модон жорлонг халах талаар дуу хоолойгоо нэгтгэ.

– Байгууллагынхаа эрүүл, аюулгүй, цэвэр орчинг хангахад гар бие оролц. Ингэснээр өөрийгөө, бусад ажилчдыг, дэлхийг аварч чадна.

– Ажил дээрх элдэв гадуурхалттай тэмц. Хүн бүхэн эрхээ эдлэх эрхтэй. Нас, хүйс, шашин шүтлэг гээд нэгнээ гадуурхаж болохгүй.

– Үр дүнг эрхэмлэ. Аль болох үр дзнтэй ажиллахын төлөө хичээ.

– Цаас бага үр. Болж өгвөл цаас битгий хэрэглэ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: elitereaders.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 59.153.115.32

БАНКИНД ДУГААРЫН ТАСАЛБАР ГЭЖ ЦААС ЗААВАЛ АВДАГ НЬ ХЭТЭРХИЙ ҮРЭЛГЭН ҮЙЛДЭЛ.

Avatar

ganaa 2019-10-28 202.72.244.219

Ямар гарчиг өгөөд байна вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж