"Голден Стэйт Уорриорс" хоёр дараалан хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

"Голден Стэйт Уорриорс" хоёр дараалан хожигдлоо

"Голден Стэйт Уорриорс" хоёр дараалан хожигдлоо

Хойд Америкийн НБА-ын 2019-2020 оны улирлын тоглолт эхлээд багууд 2-3 тоглолт хийгээд байна. Өнөө өглөө 10 багийн 5 тоглолт болсон бөгөөд Нью-Орлеан Пеликанс, Сакраменто Кингс, Нью-Йорк Никс болон Индиана Пэйсерс багууд хараахан хожил авч чадаагүй байна.

Өнөө өглөө С.Карри тэргүүтэй Голден Стэйт Уорриорс баг Оклахома Сити багийн талбайд зочлон улирлын 2 дахь тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд зочин баг Голден Стэйт Уорриорс баг 92-120 харьцаагаар талбайн эздэд хожигдсон байна. Голден Стэйт Уорриорс багаас С.Карри 23 оноо, Д.Грийн, М.Крис нар тус бүр 10 оноо авсан бол сэлгээнээс Э.Паскал 10 оноо авсан ч баг нь хожил авч чадалгүй улирлын 2 дахь ялагдлаа хүлээв.

Талбайн эздийн гараа болон сэлгээний тоглогчид жигдхэн сайн тоглолт үзүүлсэн нь ялалт байгуулах гол шалтгаан байлаа. Тухайлбал, гараанд гарсан Д.Галлинари 21, Ш.Гилжес-Александр 19, Т.Фергюсон 13, К.Пол 10 оноо авсан бол сэлгээнээс Д.Шрёдер 22 оноо, Х.Диало 8, Н.Ноэл 6, Д.Бизли 5 оноо авсан байна.

Миннесота Тимберволвес баг талбайдаа Миами Хит багийг 116-109 харьцаатай буулган авснаар ялалтын цувралаа 3-0 болгоод байна. Мөн Лос-Анжелес Лейкерс баг 120-101 харьцаагаар Шарлоттыг, Портлэнд 121-119 харьцаагаар Далласыг, Мемфис 134-133 харьцаагаар Брүүклин Нэтс багийг тус тус хожсон байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж