Самсунгийн "Сансрын сельфи" Мичиганд унажээ | News.MN

Самсунгийн "Сансрын сельфи" Мичиганд унажээ

Самсунгийн "Сансрын сельфи" Мичиганд унажээ

Самсунгийн "Сансрын сельфи" Мичиганд унажээ

Мичиганы нутаг дэвсгэрт өнгөрсөн Бямба гарагт нэгэн хосын эдлэн газар дээр Самсунгаас хөөргөсөн "Сансрын сельфи" төхөөрөмж унажээ.

Сансраас дэлхийн сонирхолтой зургуудыг авах зориулалттай хөөргөсөн уг төхөөрөмж цаг агаарын байдлаас болоод төлөвлөсөн газраасаа өөр газарт "ослын буулт" хийсэн байна.

Нэнси Мумби-Велк болон түүний нөхөр тус төхөөрөмжийг гэрийнхээ гадаа газардсан байхыг олоод "Харахад л тэнгэрээс унасан нь ойлгомжтой байсан. Яг л хиймэл дагуул шиг харагдсан" хэмээн хэвлэлд ярьжээ.

Самсунг "Хүн болон төхөөрөмж аль аль нь бэртээгүй, ямар ч хохирол гараагүй нь сайн хэрэг. Иргэдийг айлгаж, амгалан тайван байдлыг нь эвдсэндээ гэмшиж байна" хэмээн тайлбарлав.

Мумби-Велк "Нөхөр бид хоёр яг юу гэдгийг нь хараад сайн мэдээгүй. Эргүүлж тойруулж харахад өмнөд Дакотын Равен үйлдвэр болон Самсунгийн лого байсан" хэмээн ярьжээ.

Тэрбээр интернэтээр судлаад үзэхэд энэхүү төхөөрөмж нь энэ жил хөөргөсөн жүжигчин, модел Кара Делевиний зураг бүхий "Сансрын сельфи" үйл ажиллагааны төхөөрөмж байсан аж.

Удалгүй Равен үйлдвэрийн ажилтан ирж, төхөөрөмжийг авсан бөгөөд болсон явдлын талаар хэнд ч хэлэхгүй байхыг хүссэн аж.

Төхөөрөмж аравдугаар сарыг дуустал сансарт байх төлөвлөгөөтэй байжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: NBC NEWS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж