С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой | News.MN

С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой

С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой

Улсын хүн амын 46 хувь нь суурьшсан манай ийслэлд утаанаас эхлээд хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудал тулгамддаг. Хүн амьдрахад ээлгүй хот болоод байгаа Улаанбаатарыг цаашид хэрхэн хөгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ үйлчилгээ буюу дүүжин тээврийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа.

-Улаанбаатар хотыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

-Бид 2040 оны ерөнхий, 2030 он хүртэлх хэтийн төлөвлөгөөгөө боловсруулсан. Энэ хугацаанд богино хугацаанд хэрэгжүүлэх олон ажил бий.

Улаанбаатар хотод хүн амын 46 хувь нь оршин сууж байна. Их сургуулиудын 95 хувь нь, аж ахуйн нэгжүүдийн 67 хувь нь, тээврийн хэрэгслийн 68.2 хувь нь, ерөнхий боловсролын сургуулийн 38.1 хувь нь, цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлд байдаг бол улсын хэмжээнд олгож буй зээл тусламж, санхүүжилтийн 77.9 хувь нь нийслэлд хэрэгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 67.7 хувийг нийслэлчүүд бүрдүүлж байна.

Хотод ажилгүйдэл, ядуурал, агаар орчны бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамжийн тохижилт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, орон сууцжилт зэрэг олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудлыг судалгаанд тулгуурлан шийдвэрлэхээр ажиллаж байна.

Амьдрахад ээлтэй, таатай хот бий болгохын тулд орон сууцуудыг нэмэгдүүлж, хотын дагуул шинэ хот бий болгож, төрөлжүүлэх шаардлагатай байна.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах шаардлагатай. Таван жилд 55 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Хэрхэн явагдах вэ?

-Бага, дунд орлоготой иргэнийг орон сууцаар хангах, орлогод  нь нийцүүлэн орон сууцжуулах ажил хэрэгжээд эхэлсэн. Орлогод нийцүүлнэ гэдэг нь чанаргүй гэсэн үг биш. Хямд өртгөөр иргэдийг чанартай орон сууцаар хангах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ ажлыг 2020 онд эрчимжүүлнэ. Төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэсээр ч байгаа. Ингэснээр ирэх таван жилд багадаа 55 мянган өрхийг орон сууцжуулна. Тухайлбал, Морингийн даваа орчимд 10 мянган айлын орон сууц, Биокомбинатад 2870 айлын орон сууц, Баянголын аманд 2000, Цайз хотхонд 712, Баянхошуу, Улиастайд 256 айлын орон сууц барихаар зураг төсөл нь гарсан. Мөн нийтийн тээврийг 2020 оноос бүрэн шинэчилнэ.

-Агаарын дүүжин тээврээс эхлээд нийтийн тээвэрт шинэчлэл хийх тухай асуудал их яригдаж байгаа. Энэ ажил хэзээнээс хэрэгжих боломжтой вэ. Мөн хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийтийн тээврийг автобусаар төсөөлдөггүй, бусад оронд жагсаалаас гарсан нийтийн тээврийг оруулж ирж, эрсдэлтэй, аюултай үйлчилгээ үзүүлдэг баймааргүй байна. Нийтийн тээвэрт шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай. Агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус зэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Тус төслийг эхлүүлэхэд бэлэн босон. Нийтийн тээвэрт нэвтрүүлэх үйлчилгээ бүрт тус бүр өөр санхүүжилт шаардлагатай. Багадаа 50, 60 сая ам.доллараас эхлээд 500 сая ам.долларын өртөгтэй байгаа. Нийтдээ хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ойлгож болно.

Сангийн яамнаас санхүүжилтийг батлаад өгвөл ирэх хавраас нийтийн тээвэрт дээрх гурван шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

metro barih bolomjgui bol 2019-10-28 106.129.122.94

turgen zamiin autobus esvel sorozon galt tereg ni
ali boloh hurdan ashiglamaar ym…

Avatar

Зочин 2019-10-28 172.58.137.118

Amralt zugaalgiin gazar ashigladag yum UB-iin tugjreld yamarch nemer bolohgui ee

Avatar

Заа зүгээр л байнашдээ 2019-10-28 72.143.193.173

Салхинд л савлаад шидүүлчихгүй бол

Avatar

Зочин 2019-10-28 49.0.213.33

За тиймэрхүү юм чинь уулын цанын баазад л байдийм

Avatar

иргэн 2019-10-28 132.188.1.16

Энэ хүн эрүүл үү? Уулын оройд сайн дураараа очоод буучихсан хүмүүст зориулж ийм юм хийвэл ямар их зардал гарах вэ?

Avatar

Зочин 2019-10-28 49.0.213.33

Ёстой сүнсгүй щаахиймаа

Avatar

Зочин 2019-10-28 103.57.92.145

бас хөдөөний гараар хотын дарга тавьчихсан юм уу?

Avatar

999 2019-10-28 64.119.26.219

ДАВХАР АВТОБУС, ГАЗАР ДООРХ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ДАВХАР ГРААЖ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
ХОТЫН ТӨВӨӨР ДҮҮРЭН ТООСГО БИТОН ГРААЖУУДЫГ БУУЛГАЖ ДАВХАР ГРААЖ БОЛГООД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НОГООН БАЙГУУЛЖТАЙ БОЛОХ НЬ ЗӨВ.
ХАЖУУ ДАХЬ ЭРЭЭН ХОТЫН ТӨВД НЭГ Ч ТООСГОН ГРААЖ ХАРАГДААГҮЙ. ҮҮНЭЭС ДОЛООН ДООР УЛСЫН НИЙСЛЭЛ БОЛООД БАЙНАААААААА!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-10-28 66.181.183.103

Дэмий сонголт хийчих шиг боллоо доо хотын дарга та

Avatar

Ulaanbaatariin irgen 2019-10-28 64.119.24.218

Hotod nemj barilga barih gazar olgohiig zogsooh heretei bn Zuvhun zah ruu ter daguul hotdoo l huruhgu oruulah

Odoo olgood baigaa baishin bariagui gazriignuhu olgovortoigor butsan avch niitiin ezemshliin talbai mashinii zogsool bolgoh

Oiriin ireeduid hotiin tuviig uuruur helbel tur zasgiin baiguullaguudiig uur shine gazart nuulgeh Erynhiikughch Zasgiin gazar Ih hural geed

Avatar

hotiin irgen 2019-10-28 192.82.73.233

hyatad huugiin teneglel gehees uur muu ug algadaa

Avatar

метро хэрэгтэй байна 2019-10-28 124.158.126.107

олон жижиг үлгэрийн төсөлд мөнгө зарцуулж байхаар метро бариач ээ. дэлхий дийлэнх хотын түгжрэлээ метрогоор шийдээд байна. хүнээс гаж ярихын оронд батлагдсан туршлагыг нэвтрүүл ээ.

Avatar

Зочин 2019-10-28 66.181.179.230

Метро үлгэрэээ үлгэр одоо 500т явж байгаа автобус нь бөөн алдагдал байхад метро барилаа гэхэд зардалаа нөхөхийн тулд билет нь хамгийн багадөа 5000т болно тэгээд суухуу зуны гурван сар бас хот үндсэн иргэд үлдээд бусад нь гараад явчихна ийм алдагдалтай төсөлд мөнгө зээлэх ч хүн олдохгүй

Avatar

Зочин 2019-10-28 192.82.67.183

NISDEG TEREG N NAIDVARTAI TROS TASRAD CHAD

Avatar

шинэчлэ 2019-10-28 64.119.16.7

zakhiin khoroololoos trambei tavi.mash khyamd.delkhiid oron bvrd bnaa.khyamd

Avatar

Зочин 2019-10-28 103.26.195.115

Энэ чинь жуулчны баазад л байхаас биш нийтийн тээвэрт болдоггүй юм. Их удаан салхинд гуйвэ дайваад үнэн хэцүү эддээ. Оюуны ундраа хотын төвөөс зайсан хүртэл дүүжин зам тавмна гэж дээр үед танилцуулдаг байсан түүнийгээ улсын зардлаар хийгээд авья гэж боджээ боддог л бодол. Хотод бол Монорейлс гэж нэг зам дээр явдаг тээвэр байдаг тэр л таарах юм байгаа юм даа

Avatar

dd 2019-10-28 66.181.189.247

zugeer huuchin mashinii importoo zogsoogood, Diesel bolon 5-s deesh nasjilttai mashinii Agaar bohirduulsnii tatvariig 5 dahin nem.deer n hotiin tovoor mashinaa unah bol Buschleed tatvariig n ondor taviad og. Manaih shig hun bolgon mashin unadag yaduuraltai oron baihgui

Avatar

Зочин 2019-10-28 193.239.221.248

эргүү вээ! их хүйтэнд ажилладаггүй юм!

Avatar

Зочин 2019-10-28 66.181.179.230

Нэгмөсөн нисдэг такси оруулаад ирээ кккк

Avatar

Иргэн 2019-10-28 192.82.69.113

Улаанбаатар хотод хаана дүүжин тээвэр нэвтрүүлэх гээд байгаа юм бол. Харин метро байгуулах цаг нь болсон байх шүү.

Avatar

Зочин 2019-10-28 103.26.194.27

Аливаа улсын хүн ам нэг хотод 20 хувиас дээш амьдарвал үндэсний аюулгүй байдалд харш гэж үздэг. Газар хөдлөлт, үер, сүүлт од гэх мэт байгалийн гамшгаас гадна цөмийн халдлага, т*******т халдлага, халдварт өвчин гээд нэг хотод тал нь амьдарснаас эдгээр ослоос болж улсын хүн амын тал нь секундын дотор алга болж энэ улс сүйрлийн зам руугаа шууд орно гэсэн үг. иймд УБ-д Монгол улсын хүн амын 20 хувь үлдэхээр зохицуулалтыг одооноос хийе. Төр засгийн байгууллагыг Хархорин, их сургуулиудыг 21 аймагт, ү

Avatar

Зочин 2019-10-28 202.170.65.137

Odoo ene bas heden hun huuhdiig ***h boldoo. Ehnii hed ni bol uheh ni oilgomjtoi

Avatar

irgen 2019-10-28 59.153.84.70

za medrelteed ehelchihej …sdaaaanuuud zamaa zasch chadahgui bj bj ..yu agaaraaar yvah …oiriin 5 jild buteh ajil bish l de ene

Avatar

Зочин 2019-10-28 122.201.22.240

25-суваг тв-ийн мэдээгээр нь ярьж байсан шүү

Avatar

Зочин 2019-10-28 122.201.22.240

эрдэмтэдийн саналыг авбал хямд агаарын жолоочгүй трамбайг угсархад зардал маш хямд гэж нэгэн эрдэмтэн 25-суваг тв-ээр ярьж байсан

Avatar

Хархориныг 4 дэх том хот болгоё 2019-10-28 202.21.112.37

Хархорин руу Их дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд, Хотод заавал байх шаардлагагүй үйл ажиллагааг шилжүүлэх саналтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж