С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой

С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой

Улсын хүн амын 46 хувь нь суурьшсан манай ийслэлд утаанаас эхлээд хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудал тулгамддаг. Хүн амьдрахад ээлгүй хот болоод байгаа Улаанбаатарыг цаашид хэрхэн хөгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ үйлчилгээ буюу дүүжин тээврийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа.

-Улаанбаатар хотыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

-Бид 2040 оны ерөнхий, 2030 он хүртэлх хэтийн төлөвлөгөөгөө боловсруулсан. Энэ хугацаанд богино хугацаанд хэрэгжүүлэх олон ажил бий.

Улаанбаатар хотод хүн амын 46 хувь нь оршин сууж байна. Их сургуулиудын 95 хувь нь, аж ахуйн нэгжүүдийн 67 хувь нь, тээврийн хэрэгслийн 68.2 хувь нь, ерөнхий боловсролын сургуулийн 38.1 хувь нь, цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлд байдаг бол улсын хэмжээнд олгож буй зээл тусламж, санхүүжилтийн 77.9 хувь нь нийслэлд хэрэгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 67.7 хувийг нийслэлчүүд бүрдүүлж байна.

Хотод ажилгүйдэл, ядуурал, агаар орчны бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамжийн тохижилт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, орон сууцжилт зэрэг олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудлыг судалгаанд тулгуурлан шийдвэрлэхээр ажиллаж байна.

Амьдрахад ээлтэй, таатай хот бий болгохын тулд орон сууцуудыг нэмэгдүүлж, хотын дагуул шинэ хот бий болгож, төрөлжүүлэх шаардлагатай байна.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах шаардлагатай. Таван жилд 55 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Хэрхэн явагдах вэ?

-Бага, дунд орлоготой иргэнийг орон сууцаар хангах, орлогод  нь нийцүүлэн орон сууцжуулах ажил хэрэгжээд эхэлсэн. Орлогод нийцүүлнэ гэдэг нь чанаргүй гэсэн үг биш. Хямд өртгөөр иргэдийг чанартай орон сууцаар хангах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ ажлыг 2020 онд эрчимжүүлнэ. Төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэсээр ч байгаа. Ингэснээр ирэх таван жилд багадаа 55 мянган өрхийг орон сууцжуулна. Тухайлбал, Морингийн даваа орчимд 10 мянган айлын орон сууц, Биокомбинатад 2870 айлын орон сууц, Баянголын аманд 2000, Цайз хотхонд 712, Баянхошуу, Улиастайд 256 айлын орон сууц барихаар зураг төсөл нь гарсан. Мөн нийтийн тээврийг 2020 оноос бүрэн шинэчилнэ.

-Агаарын дүүжин тээврээс эхлээд нийтийн тээвэрт шинэчлэл хийх тухай асуудал их яригдаж байгаа. Энэ ажил хэзээнээс хэрэгжих боломжтой вэ. Мөн хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийтийн тээврийг автобусаар төсөөлдөггүй, бусад оронд жагсаалаас гарсан нийтийн тээврийг оруулж ирж, эрсдэлтэй, аюултай үйлчилгээ үзүүлдэг баймааргүй байна. Нийтийн тээвэрт шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай. Агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус зэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Тус төслийг эхлүүлэхэд бэлэн босон. Нийтийн тээвэрт нэвтрүүлэх үйлчилгээ бүрт тус бүр өөр санхүүжилт шаардлагатай. Багадаа 50, 60 сая ам.доллараас эхлээд 500 сая ам.долларын өртөгтэй байгаа. Нийтдээ хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ойлгож болно.

Сангийн яамнаас санхүүжилтийг батлаад өгвөл ирэх хавраас нийтийн тээвэрт дээрх гурван шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж