“УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр АТГ шалгаж байна” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Энэ тухай мэдээллийг харлаа. Энэ дагуу АТГ-тай утсаар холбогдож асуухад, дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Уг нь мэдээллийг гаргахаасаа өмнө шалгадаг газраас нь асуусан бол олон нийтэд зөв мэдээлэл өгөх байсан болов уу” гэлээ.
Холбоотой мэдээ