Эрэн хайх, аврах нэгжийн бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Эрэн хайх, аврах нэгжийн бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

Эрэн хайх, аврах нэгжийн бүлгийн дарга нар сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Эрэн хайх, аврах нэгжийн бүлгийн дарга нарын “Эрэн хайх, аврах ажиллагааны удирдагч” сэдэвт сургалтыг Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах нэгжийн  24 бүлгийн дарга хамрагдаж байгаа юм.

Эрэн хайх, аврах бүлгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, албан тушаалтны чиг үүрэг, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар анхан шатны суурь мэдлэг, дадлага, ур чадварыг олгох зорилготой тус сургалт 11 дүгээр сарын 01-ийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж