Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно | News.MN

Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно

Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна.

Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил тайлбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.

Өргөтгөсөн худалдааг зохион байгуулагч Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тус өргөтгөсөн худалдааны зорилго оршиж байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 122.201.31.230

ЗӨВХӨН БОГИЙН МАХ ЗАРАХ ЮМ УУ, ЯАГААД ҮХЭР АДУУНЫ МАХ ЗАРЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

Avatar

ЗОЧИН 2019-10-28 202.9.44.248

ХААНА ХААНА БОЛОХЫГ МЭДЭЭЛЛЭЭЧ ЭЭ………………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж