Нийтийн тээврийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр /2019.10.28/ аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл /ААНБ/ мэдээлэл хийлээ.
ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЁСТОЙ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭЭД, ОН ДУУССАН 70-80 АВТОБУСЫГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЯВУУЛЖ БАЙНА
-“Атибус” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Баярмагнай “Өнөөдрийн байдлаар хот хоорондын автобус, болон сургуулийн автобус зэрэг нийтийн тээврийн ихэнх автобусны он дууссан. Монгол улсын иргэд хот хөдөөгүй баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчиж байна.
Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврээр битгий бизнес хийгээч. Тус салбарт мөнгө угаалт явагдаад байна гэсэн утгатай албан тоотыг хотын дарга С.Амарсайханд есдүгээр сарын 26-нд хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тухайлбал, “Эрдэм Транс” ХХК нийслэлийн тээвэрт толгой зохихоор олон автобустай компани гэгддэг. Гэтэл тус компани нь парк шинэчлэл хийх ёстой хоёр тэрбум төгрөгийг хэмнээд, он дууссан 70-80 автобусыг нийтийн тээвэрт явуулж байна.
Хамгийн гол нь нийслэлийн хөрөнгөөр он дууссан олон тооны автобусны зардлыг нь санхүүжүүлээд явж байгааг бид мөнгө угаалт гэж хардаж байна. С.Амарсайхан, “Эрдэм Транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг нар сүрхий найзууд.
Хотын даргад хандаж хэлэхэд “Таны нөхөрлөөд байгаа Я.Эрдэмбилэг луйварчин, мөнгө угаагч шүү. Монгол Улс саарал жагсаалтад багтсаны бас нэг шалтгаан гэж хэлмээр байна. Нийтийн тээвэр ард иргэдийн унаа болохоос хэн нэгний бизнес биш. Нийслэлийн тээврийн газар нь нийслэлийн тээврийн үйлчилгээний газар болж нэр болон даргаа сольсон ч өнөөдрийг хүртэл энэ асуудал цэгцэрсэнгүй. Нийслэлийн тээврийн газар ажил оношилгоогоор автобусны он зассан байна гэхээр дарга нар нь чимээгүй дар гээд мөнгийг нь өгдөг. Энэ мэтчилэн шударга бус явдал гаарсаар байна.
С.Амарсайхан хотын дарга болсноос хойш нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг ганц удаа дуудаж сэтгүүлчдийн хажууд зандарч, өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан “Хотын дарга нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг ажлаа хийхийг шаардлаа” гэсэн утгатай мэдээлэл тараалгасан. Сайхан зүйл хийсэн мэт ард иргэдийн тархийг угааж рекламдах биш, нийтийн тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзан, цаашид хэрхэн хөгжүүлэх гарц гаргалгааг сонсож системтэй ажиллах ёстой байсан.
Шинэ автобус 200 сая төгрөг, хуучин автобус 40 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр шинэ автобусыг 12 жил явуулахын тулд 200 сая төгрөгийн зардал гаргах уу, эсхүл хуучин автобус авч найман жил явуулахын тулд 30 сая төгрөгөөр автобус авсан нь дээр үү. Нийтийн тээвэр яагаад хөгжихгүй байгаа юм гэхээр үүнээс харагдана. Нийтийн тээвэр хөгждөггүй шалтгаан нь мөнгө угаалт. Үүнийг зогсоох цаг болсон” гэв.
БИД НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ГАДНЫ КОМПАНИД НЭГМӨСӨН АЛДАХАД ТУЛЛАА
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн М.Гэрэлчулуун “2012 онд нийтийн тээвэрт смарт систем нэвтрүүлсэн. Тухайн үед монгол инженерүүд 4-5 тэрбум төгрөгөөр смарт үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой байхад заавал БНСУ-ын компанитай хамтарч 30 тэрбум төгрөгөөр Монголд нэвтрүүлж, дундаас нь бүлэг хүмүүс завшсан. Улмаар “Улаанбаатар Смарт карт” компанийн 70 хувь нь БНСУ-ын мэдэлд, нийслэлийн нийтийн тээврийн газрын бүх судалгаа нь гадны компанийн мэдэлд байдаг.
Гэтэл дахиад нийтийн тээврийг БНХАУ-ын мэдэлд 30 жилээр өгөхөөр луйвар явагдаж байна. Тодруулбал, 1200 ширхэг автобусыг БНХАУ-ын 70 хувь, нийслэл хот 30 хувийг нь хариуцсан компани байгуулах гэж байна. Бид нийтийн тээврийн салбарыг гадны компанид нэгмөсөн алдахад тулаад байна. Бид хотын дарга С.Амарсайхантай уулзах гээд дөрвөн удаа хүсэлт өгсөн ч уулзаагүй. Цаашид үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн тэмцэх болно гэдгээ хэлье” гэв.
ЖИЛД 650 АВТОБУС, ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 1200 АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХ ҮНДЭСНИЙ 5 КОМПАНИ БИЙ
–Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн Б.Ууганбаяр “Нийтийн тээвэр алдагдалтай ажиллаж байна гэсэн яриа улиг болтлоо яригдаж байна. Яг үнэндээ алдагдалтай ашиггүй ажиллаж байгаагаа улс өөрөө ч мэдэхгүй байгаа шүү дээ. “Улаанбаатар Смарт карт” компанийн 70 хувийг эзэмшдэг БНСУ мэдээллийг нь өгөхгүй болохоор яаж мэдэх юм. Нийтийн тээврийн 70 хувийг БНСУ-д эзэмшүүлэхээр нийслэл ямар ашиг олж, улс яаж хөгжих юм бэ. Парк шинэчлэл нэрийдлээр БНХАУ-аас 1200 автобусыг 1711 сая төгрөгөөр оруулж ирэх бол монгол инженерүүдийн гараар бүтсэн автобус 490 сая төгрөгөөр бүтнэ.
Монголд 1200 автобус үйлдвэрлэх чадалтай машин, автобус үйлдвэрлэдэг таван компани бий. Тэд хүчээ нэгтгээд жилд 650 автобус, хоёр жилийн хугацаанд 1200 автобус үйлдвэрлэж парк шинэчлэлтийг 100 хувь хийх боломжтой. Дотооддоо автобусны шил, дулаалга, сандлыг үйлдвэрлэж байгаа. Үүнийгээ дагаад нэг үйлдвэрт 200 ажлын байр шинээр бий болж нийтдээ 1000 ажлын байр бий болно. Нэг сая 600 мянган төгрөгийн дундаж цалинтай 1000 хүн ажиллана гэсэн үг. Хамгийн голын автобусны ашгийн 70 хувь нь улсдаа шингэнэ” гэлээ.
Э.БУРАМ
GOTOV 2019-10-28 66.181.185.29
TOYOTA COMPANY MONGOLD ORJ IREED AUTOBUS UILDBERLEVEL BOLJ BNA. BUSAD NI HUDLAA DAA
bbn 2019-10-28 103.229.121.245
zorigtoi hellee. Noitiiin teevver uneheeeeer hetsuuuuuu bnaaaaaaaaa
Зочин 2019-10-28 66.181.161.83
Улс хаанаас юугаа авах нь хувийн нийтийн тээврийнхэнд хамаагүй.
Зочин 2019-10-28 66.181.191.179
Mongold 1 jild 10 avtobus uildverlehees hetrehgui
h 2019-10-28 66.181.179.219
Mongold uildverlej bna gehees icheech
Амарсайхан пяхлуу 2019-10-28 122.201.31.70
Хэн нь үнэн яриад байгааг хэн ч мэдэхгүй болсон.хөндлөнгийн мөнгө нь шударга төлөгдсөн монгол гадаадын хамтарсан комисс үнэнээр нь дүгнэлт өгөг!
Зочин 2019-10-28 64.119.20.59
Гаднаас эд ангийг нь аваад угсарч төмрийн хаягдал болгосноос худалдаж авах нь дээр биз дээ
Зочин 2019-10-28 103.229.120.157
oiriin yed metrotoi boloh mongo baihgyi bol yadahdaa trambai yavuulah mongo bas bytehgyi yuu.
Зочин 2019-10-28 103.229.120.157
hyatadaas avtobusnuud avah yaah vee ehleed niitiin teever avtobusnii changa hogjmiig alga bolgoh heregtei. zohioliin hodoonii duunuudaa tultal changa tavichihaad yavdag avtobus mikronii jolooch nar ih baina.
Зочин 2019-10-28 59.153.114.226
Энэ поп нөхөр гарч ирээд хятадын компанид хүнсний ногоо тарих газар өгөхөөр оролдсон одоо нийтийн тээвэр удахгүй хотоо өгөх байхаа монгол ялна гэсэн 1 тэй ураг садан одоо монгол ялагдаж бна
болдоо 2019-10-28 49.0.137.180
монгол инженерүүдээ дэмжээд тэднээс автобусыг нь худалдан авбал яасан юм бэ? заавал хятадаас авах гээд байдаг нь ямар учир бна?
Dutuu 2019-10-28 122.201.22.159
Mongolchuudiin hiisen tsahilgaan bus ene ter n sar yavalgui evdreed zasah argagui hayagdal boldog. Uildverleliin turshilt ene ter naihgui eldev zuil ugsarch hodilgood bus hiideg gej bolohgui ee.
Зочин 2019-10-28 66.181.161.100
1171 сая төгрөг гэж ямар тоо байна сэтгүүлч ээ
Зочин 2019-10-28 202.126.88.201
Баярмагнай гуай, хууль бусаар олсон орлогоо хууль ёсоор олсон орлого мэт болгон бизнесийн эргэлтэд оруулахыг мөнгө угаах гэж ойлгоно.
Нэр 2019-10-28 66.181.170.2
Метронд хөрөнгө оруулалт хийх цаг болсон. Гаднаас тусламж аваад ч хамаагүй хийх хэрэгтэй.
Нэг л их ГАДНЫ КОМПАНИ гэж ярьж эсэргүүцсан хүмүүс бхы. Та өөрийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ нэг хараарай.
Гадны гутал гадны хувцас гадны цүнх гадаад ороолт гадаад куртик гадаад компьютер бгаа биз?
Солонгос улс Япон улсаас бүрэн хамааралтай байсны үр дүнд одоогийн хөгжлийг бүтээсэн гэхэд хэлсдэхгүй. Бидэнд дэлхийд өрсөлдөхүйц ОЮУНЫ боломж потенциал бгааг үгүйсгэхгүй. Тэр хэрээр асуудалд бодитой хандах
Нэр 2019-10-28 66.181.170.2
2сая шахам хүнээ зөвхөн автобусаар нааш цааш зөөдөг хот байна уу? Судлах лхэрэгтэй. Нийтийн тээврийн парк шинэчлэл гээд баахан мөнгө үрээд АРАЙ ГАЙГҮЙ ХУУЧИН АВТОБУС ӨНДӨР ҮНЭЭР оруулж ирээд л байдаг. Үр дүнд нь өндөр үнэ зараад арай гайгүй хуучин автобус 2 цаг хүлээж 2 түгжрэх үү л гэдэг асуудал яригдахаас нийтийн тээвэр хүртээлтэй болно, нийтийн тээвэр сайжирна гэсэн асуудал шийдэгдэхгүй хэвээрээ л байна шүү. Зөв төлөвлөлт, зөв толгой, ДААЦТАЙ, ИРЭЭДҮЙТЭЙ хөрөнгө оруулалт хэрэгтэй хэвээрээ шүү
Иргэн 2019-10-28 192.82.69.113
Амарсайхан дарга аа ? Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжье. Нийслэлийн үйлчилгээнд зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн автобусыг хэрэглэцгээе. Гадаад орноос автобус татвар төлөгчдийн мөнгөөр авч хятадуудыг баяжуулахаа зогсоое. Үүний оронд нийслэлийн нэг ч гэсэн иргэнийг ажилтай орлоготой болгохын тулд дотоодын үйлдвэрлэлээ дэмжье. Эх орныхоо автобус үйлдвэрлэгчдийг хөрөнгө мөнгө болон бусад бүх талаар дэмжицгээе.Импортоор автобус авч дундаас мөнгө унагаах гэж бүү шунагтун.
Аялагч 2019-10-28 139.5.216.181
Дотоодод үйлдвэрлэсэн автобусны чанар нь ямар юм болдоо?Хуучин автобусны корпусыг ашиглаад л юм хийх байх даа,эсвэл өөрсдөө бүгдийг нь хийдэг бочихсон юм уу?
Zochin 2019-10-28 122.201.22.159
Sar yavalgui evdreed zasvar ogt avdaggui yumaa. Sur duuliantai zarlaad baisan Monbus bugd evdersen
Зочин 2019-10-28 202.180.218.37
Мөнгө угаах гэдгийг огт ойлгодоггүй юм байна
нэра 2019-10-28 49.0.137.131
Тэгвэл мөнгө идэх, чамд нэр томьёо тийм чухал байна уу