Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад "Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Уг иргэний гомдлын дагуу шалгалтыг эхэлж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Хясан боогдуулсны улмаас авлига өгч, төрийн үйлчилгээ авснаа сайн дураар илчилбэл Эрүүгийн хуулийн 22.5-д зааснаар ялаас чөлөөлөгдөх боломжтой байдаг байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж