Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын төгсгөлд эрүүл мэндийн салбарт тангараг өргөн ажиллаж буй 52 мянга гаруй эмч, ажиллагсдад талархаж буйгаа илэрхийлээд, оролцогчдод хандан хурлаар хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох нь чухал, хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлэв.
Монголын эмч нарын VI их хуралд нийслэлээс 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцсон бөгөөд ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгууллагууд, ТББ-ын зочид төлөөлөгчид мөн урилгаар оролцжээ.
ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN
зочин 2019-10-28 103.26.194.103
Мэргэжлийн эмч хүнээр эрүүл мэндийн яамаа удирдуул нэг сэтгүүлч авгайгаар тоглуулаад байж хэрэггүй
иргэн 2019-10-28 192.82.65.141
хурал реклам
Zochin 2019-10-28 103.26.195.107
Үгийг нь уншсанаас биш өөрөө оролцсон уу. Японоос хэзээ ирсийн болоо