"ЖДҮХС-г устгаж байгааг эсэргүүцэж байна"

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

"ЖДҮХС-г устгаж байгааг эсэргүүцэж байна"

"ЖДҮХС-г устгаж байгааг эсэргүүцэж байна"

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бусад сантай нэгтгэх төслийг эсэргүүцэж байгаа талаар, мөн Капитал банкны 48 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.28/ мэдээлэл хийлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Монгол Улсын 2020 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг манай холбоо эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ЖДҮХС-г Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сантай нэгтгэн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сан болгож байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлд ЖДҮХС-гийн талаар заасны дагуу ЖДҮХС-д улсын төсвийн 10 хувийг жил бүр олгох заалт байсан. Гэвч Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагалдуулан Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг манай холбоо хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын 29 тусгай сан бий. Үүнийг цөөлж 21 болгож өөрчлөлт оруулсан байна. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгэснээр улсын төсвийн 10 хувийг ЖДҮХС-д олгох заалтыг устгах зорилгоо хэрэгжиж байна.

Одоо мөрдөж буй хуулиар 2019 онд 190 тэрбум төгрөг ЖДҮХС-д орох ёстой. Энэ хэмжээний мөнгө ЖДҮ-чдэд дэмжлэг болон очих байсан. Өнгөрсөн онд буюу 2017-2018 онд олгосон зээл нь улстөрчдөд очсон нь ил болсон. Харин 2019 оны дөрөвдүгээр сард ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах журмыг өөрчилсөн. Өөрчлөлтөөр олон нийтийн хяналт давамгай болсон. Гэтэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг өөрчилж, ЖДҮХС-г устгах гэж байна. Үүнийг эсэргүүцэж бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлт долдугаар сарын 4-нд Засгийн зарын хуралдаанаар дэмжигдсэн. Үүнд баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид оролцоогүй. Засгийн газрын төсвийг ярилцаж байгаа энэ үед Засгийн газрын тусгай сангийн хуулийг дахин гаргаж ирэн, ЖДҮХС-г устгах гэж буйг бид эсэргүүцэж байна” гэсэн юм.

Тус холбооныхон ЖДҮХС-г бие даасан, хараат бус байлгаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож байхыг шаардан, УИХ-ын гишүүдэд хүсэлт хүргүүлж байгаа ажээ. Мөн энэ жилийн ЖДҮХС-гийн төслийн сонгон шалгаруулалт өмнөх жилийнхээс ил тод, нээлттэй, шударга явагдсан гэдгийг онцолж байлаа.

КАПИТАЛ БАНКНЫ 13 ТЭРБУМЫН АЛДАГДЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны дараагийн мэдэгдэл нь Капитал банктай холбоотой асуудал байсан юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Капитал банк 2017 онд ЖДҮХС-гийн дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул 2017 оны аравдугаар сард 48 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д өгөх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар нууц хуралдаанаар оруулж, гэрээний алдагдал 13 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон. Энэ талаар бид өмнө нь мэдээлэл хийсэн.

АТГ-т энэ талаар 2018 онд гомдол гаргасан ч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог хохирогч биш гэх шалтгаанаар авч хэлэлцээгүй. Харин энэ асуудлаар удаа дараа шүүхээр явсны дунд Захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ гэрээ маш хариуцлагагүй хийгдсэн гэрээ. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол бий” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж