Б.Хурцын өмгөөлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандлаа | News.MN

Б.Хурцын өмгөөлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандлаа

Б.Хурцын өмгөөлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандлаа

Б.Хурцын өмгөөлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандлаа

С.Зоригийг хөнөөсөн хэргээр яллагдсан гурван ялтанг мөрдөн шалгах үедээ эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн нарын өмгөөлөгч нар өнөөдөр /2019.10.28/ хэвлэлийн бага хурал хийлээ.

ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН: –С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүхээс тодорхой шалтгаануудын улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн учраас прокурор руу буцаасан. Гэтэл прокурорын зүгээс санал нийлэхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэл бичсэн байдаг. Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах хэргийн шүүхээс прокурорын эсэргүүцэл нь зөв юм байна гэж үзээд, анхан шатны шүүх рүү буцаасан. Материалынхаа хүрээнд хэргийг шийд гэсэн шийдвэр гаргасан байгаа. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй. Тиймээс магадлалаа гаргаж авсныхаа дараа Улсын Дээд шатны шүүхэд гомдол гаргана гэсэн байр суурьтай байна.

Энэ хэрэг мэдээж төрийн маш нууц зэрэглэлтэй, хэргийн материалын талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байгаа юм. Хүсэлтэд: нэгдүгээрт, 1998 оны аравдугаар сарын 2-нд үйлдэгдсэн гээд байгаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн104 хавтаст материалыг ил болгох. Хоёрдугаарт, эрүүдэн шүүсэн гээд байгаа 36 хавтаст хэргийг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх нь зүйтэй. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн Газарт зөвлөмж хүргүүлээд хэргийн материалыг илгэх болгохыг хүссэн.

Ил болгохын учир нь 36 хавтаст хэрэг бол 15600 орчим нүүр. Гэтэл өмгөөлөгчдөд хэрэгтэй танилцах маш бага хугацаа өгсөн. Энэ бүхэнтэй шүүх дээр очиж танилцаад, тэмдэглэл үйлдээд, тэндээ үлдээгээд гардаг. Авч гарах ямар ч боломж байхгүй. Нөгөө талаар маш нууц учраас бид Үндсэн хуульд заасны дагуу үйлчлүүлэгчдийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй байна. Ийм хязгаарлагдмал нөхцөлтэй байхад нэр бүхий улс төрчид маш нууц хэргээс задруулаад байх юм. Задруулахдаа өөрсөддөө ашигтай байж болох, олон нийтийг төөрөгдүүлэхээр мэдээллийг сонгоод байна. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.

Бид худлаа мэдээллийг нь залруулах гэхээр төрийн нууц гээд задруулж болохгүй. Тэд энэ мэдээллийг хаанаас аваад байна вэ? УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн нууцтай танилцах эрхгүй. Хэрвээ танилцахаар бол Тагнуулын Ерөнхий газарт холбогдох дүрэм, журмын дагуу нууцын баталгаа гаргаж, зөвшөөрөл авах ёстой. Тэгэхээр тэнцвэртэй байлгах үүднээс иргэдэд мэдээллийг ил тод хүргэмээр байна. Энэ үүднээс бид Үндэсний аюулгүйн зөвлөлд хүсэлт гаргаж байна" гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 94.255.130.153

Нямдорж оортоо ашигтай нууц мэдээлэлийг хулгайлж оорийн бууний ноходоороо задруулдаг юм.Тэд нь унэн юм ярж байна гээд итгэчихсэн попууд.Задраагуй улдэж байгаа 99% хэргийг л узуулэж байж хар массд попуудыг таниулна даа

Avatar

Зочин 2019-10-28 203.217.139.225

өмгөөлөх хүнээ мөн олов оо.шоронд хатааж шонд өлөгвөл таарна.
нөгөө хүн хулгайлж авч ирээд алчихсан хэрэг нь одооч хэвээрээ байгаа …
ер нь энд шүүнэ энэ тэр гэхээ болиод европын холбоонд нь өгвөл таарна.

Avatar

Зочин 2019-10-28 192.82.78.12

Монгол шиг жижиг улсад хэн хэний гар хөл, суганы үс нь амархан мэдэгдэх юм даа

Avatar

Зочин 2019-10-28 66.181.161.11

энд үхсний нууц байдгийн дэлгээд шүүх хурлыг нь нээлттэй явуулах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-10-28 202.21.108.219

Маш олон нотлох баримтуудыг "төрийн нууц" ад хамааруулан олон нийтэд үзүүлэхгүй дарах, эрүүдэн шүүсэн баримтуудыг зориудаар "төрийн нууц" аас гаргаж олны санааг эргүүлэх ажиллагаа яваад байгаан биш байгаа. Гаргаж ирж байгаа баримт болгоныг цөөхөн 2,3 хан улстөрчид алхам алхамаар ахиулан гаргаж ирээд бх юм. Нэг л бишээ.

Avatar

зочин 2019-10-28 202.126.89.92

Шуудай төмсөгтэй Хурц гуай өөрөө төмсөгдүүлж дээ . ха ха ха

Avatar

hurts 2019-10-28 202.126.89.63

haha

Avatar

Зочин 2019-10-28 202.126.88.39

Хурцын нууц терийн нууц юмуу. Уул шугмандаа зев байх гэвч буруутанг емгеелехдее чигч шудрага байгаарай.

Avatar

Зочин 2019-10-28 202.9.45.130

ЭНЭ НЭГ ТЭНЭГ ШАР ЗАЛУУ ЧИНЬ МИЕЭ ЭНХБОЛДЫН ХУУЛЬЧ ГЭЖ ЯВДАГ ШТЭ

Avatar

Зочин 2019-10-28 124.171.200.212

За энэ ч манайханы нөгөө гавьяат, хуульч прокорорууд эсвэл хүүхдүүд нар нь чадлаа үзэлцэжгээж байгаа байх даа.

Avatar

Зочин 2019-10-28 66.181.180.151

Ардчиллын удирдагч Зоригийг яргалж алсан алуурчдыг илрvvлсэн Хурц ба бусад хууль хvчнийхнийг шийтгэх биш шагнах естой!!! Харин Зоригийн аллагын захиалагч Нямка сайдыг огцруулж шийтгээчээ Хvрэлсvxээ!!!

Avatar

Зочин 2019-10-28 66.181.180.151

Ардчиллын удирдагч Зоригийг алсан алуурчдыг Хурц, тагнуулчид, прокурор, хvчнийхэн зев барьсан! 98 онд Зориг алагдсаны дараа гэрчvvдийн егсен мэдээллийн дагуу гаргасан аман зурагтай ял авсан алуурчдын фототой яг таарч байгаа нь Цензургvйгээр гарсан!!! Зоригийн аллагын захиалагч Нямка сайд алуурчдаас уучлал гуйж, алуурчдыг илрvvлсэн ажлаа сайн хийсэн хуулийнхныг албан тушаалаа урвуулан ашиглаж, цагдаа прокуророор хэрэг vvсгvvлсэн. Хятадын тагнуулч Нямка сайдыг огцруулж, баривчилж шалгаачээ!!!

Avatar

иргзн 2019-10-28 202.179.26.93

Жимрийн Иргэдийг ямар замаар Шийтгэсэн билээ Яг л тэгж Шийдэх хэрэгтэй,

Avatar

Зочин 2019-10-28 66.181.179.230

Өмгөөлж байгаа гар чинь дураараа дургих гээд улсын нууц болгоцон юм бишүү одоо юундаа гонгиноод байгаан тэр Содномдаржаа эд нарыг улсын нууц гэж сүрдүүлж байгаад бараг л өмгөөлөгчгүй Үндсэн Хууль зөрчөөд баахан ял өгөө биздээ энгийн иргэдийг улсын нууцаар сүрдүүлж ҮХууль зөрчөөд яллаж болдог Хурцыг бол бас тэгж болохгүй юмуу

Avatar

Зочин 2019-10-28 192.82.64.220

Иргэд шударга гэсэн хэдэн улс төрчдөд тархиа уугалгасаар улс орон, өөрсдийнх нь амьдрал улам доройтсоор. Аливаа мэдээлэл тэнцвэртэй байхад хэн хохироод байгаа юм бэ. Өнөөдөр энэ шударга бус гээд байгаа байдал улс төрчдөөс эхтэй, улс төрчид хариуцлага хүлээддэггүй өөрсдөө ашигтай хууль баталж, өөрсдийн хүнээ цагдаа, прокурорт томилж, хүссэн шүүгчээ огцруулж байна. Өөр өнцөг, мэдээлэл ярьсан хүнийг хараалын үгээр доромжилж, х****л урсгахаас өөр юм чадахгүй, улс төрчдөд тариа базуулцан.

Avatar

Л.Нэрсайхан 2019-10-28 66.181.168.199

Зоригийн хэрэг яахлаараа улс маш нууц зэрэглэлтэй хэрэг болдог байна аа. Гол нь хууль бус ажиллагаа явуулах, үзэмжээрээ асуудлыг шийдвэрлэх, нэр алдар, ашиг хонжоо горилох үүднээс энэ хэргийг улсын маш нууц зэрэглэлд оруулснаас гарцаагүй. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Санаачилсан хүнийг нь яаралтай олох хэрэгтэй: Магадгүй хзүүгүй ТОЛГОЙТЫН ҮЕД Л Б.Хурц байж таарна

Avatar

зочин 2019-10-28 202.179.27.124

ЗОРИГ ЭНДЭХ ТЭР ҮЕД ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЛАА Ш. ОТГОНБИЛЭГ ХЭНИЙ НАЙЗ БАЙСАН БИЛЭЭ а******н ЗУГТАХДАА ЭНЭ БОЛ ЭРДЭНЭТИЙН ЭХЛЭЛ ГЭСЭН ГЭДЭГ ТЭГЭХЭЭР ТЭР ҮЕД БАГАБАНДИ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ ИЛРҮҮЛЭХИИГ ХҮСЭЭГҮЙ НЬ ӨНӨӨДРИИГ ХҮРТЭЛ УЛС ТӨРЧДИИН ТОМ НАЙМААЛЦАЛЫН НУУЦ ХУВИЛДААНЫ ГЭМТ ХЭРЭГ ЮМ ИИМ УЧРААС Л НУУЦ ЭНЭЭ ТЭРЭЭ БОЛООД БАЙХ ШИГ!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-10-28 66.181.161.120

bitgii h*** shees min hi\urtsiin ugaadas dolooson g***

Avatar

Зочин 2019-10-28 202.131.245.243

Өө хөөрхий. Энэ чинь нөгөө Ми овогт алдарт уяачийн хувийн өмгөөлөгч байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж