Британийг зорьсон өөр нэг машины чингэлгээс найман хүн олджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Британийг зорьсон өөр нэг машины чингэлгээс найман хүн олджээ

Британийг зорьсон өөр нэг машины чингэлгээс найман хүн олджээ

Бельгиэс Британийн Эссекс эргийн хотод орж ирсэн ачааны машины хөргүүртэй чингэлгээс 39 хүний цогцос илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрэг явдал болоод долоо ч хоноогүй байхад Британийг зорьсон өөр нэгэн ачааны машины чингэлгээс найман хүн олдсон байна.

Эссексийн хэргээс үүдэн хяналт шалгалт чангарч байгаа ба Францын боомтод явуулсан шалгалтын үеэр нэгэн ачааны машины хөргүүртэй чингэлгээс Афганистаны найман иргэн бие нь нэлээд хөрсөн байдалтай олджээ. Одоогоор тэдгээр иргэдийг Францын Кале хотын эмнэлэгт хүргээд байгаа аж.

Уг ачааны машин ямар нэгэн бараа бүтээгдэхүүн тээвэрлээгүй байсан нь гаалийн ажилтны анхаарлыг татаж, улмаас чингэлгийг нээж үзэхэд чингэлэг ойролцоогоор +7 хэмийн дулаантай байжээ. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж буй аж.

Эссекст болсон хэргийн хувьд тус машины жолооч болон өөр дөрвөн хүнийг хүний наймаа, мөнгө угаах, хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэх үндэслэлээр өнөөдөр /2019.10.28/ шүүх юм.

Эх сурвалж: SPUTNIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж