Дүүргийн гурван өрх өргөө цагаан гэртэй боллоо | News.MN

Дүүргийн гурван өрх өргөө цагаан гэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.26-нд нийтлэгдсэн

Дүүргийн гурван өрх өргөө цагаан гэртэй боллоо

Дүүргийн гурван өрх өргөө цагаан гэртэй боллоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр зорилтот бүлгийн гурван өрхөд гэр олголоо. Энэхүү арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олон ярилцаад нийслэлийн өдрөөр нийгмийн халамж, үйлчилгээ нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг, тусламж үзүүлэхийг зорьсон. Энэ зорилтоо ажил хэрэг болгож дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран ам бүл олуулаа, өрх толгойлсон, залуу гэр бүлд гэр олгож байна. Мөн үүнээс гадна өнөөдөр дүүргийн 9, 11-20 дугаар хорооны 150 өрхөд хүнсний багцын тусламж олгоно. Энэ бол төрийн байгууллагын зүгээс зорилтот бүлгийн иргэдийнхээ амьжиргааг дэмжиж буй бодит тусламж юм. Айл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүхэн инээд хөөртэй байхыг ерөөе” гэв. Дүүргийн хэмжээнд өөрийн гэсэн гэр оронгүй, айлын гэр, нийтийн байр түрээсэлдэг, залуу гэр бүлүүдийн судалгааг гаргаж, эдгээрээс сонгогдсон 14-р хорооны иргэн н.Отгонтуяа, 15-р хорооны иргэн Ц.Нэргүй, 20-р хорооны иргэн Ш.Отгонжаргал нар ийнхүү өргөө цагаан гэртэй болсон юм.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж