Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 12:05 ЦАГ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг хаалттай хэлэлцсэн билээ. Шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшиллоо. 

Н.ЗОЛЖАРГАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  энэ сарын 14-ний өдөр болсон ч  өнөөдөр /2019.10.28/ 10.00 цагт болон хойшилсон  юм. Шүүх хурал цагтаа эхэлсэн байна.

Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд, хаалттай хэлэлцэж байгаа юм. Учир нь түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж буй аж.   

Хэргийг эргэн сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.

Э.БУРАМ
Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж