Хуульчид нь таньдаггүй МХХолбооны шинэ ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Хуульчид нь таньдаггүй МХХолбооны шинэ ерөнхийлөгч

Хуульчид нь таньдаггүй МХХолбооны шинэ ерөнхийлөгч

Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал амралтын өдрүүдэд болж, тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр Б.Өнөмөнх томилогджээ. Холбооны ерөнхийлөгчид Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нарын хуульчид нэрээ дэвшүүлснээс олонхын саналаар Б.Өнөмөнх сонгогдсон байна.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг хоёр жил тутамд сонгодог бөгөөд ерөнхийлөгч нь дүрэмдээ хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжилтний хувьд бүрэн танигдсан, ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг зургаагаас доошгүй жил эрхэлсэн байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдтэй.

Хуульчдын холбооны дүрэм

Гэвч энэ удаад сонгогдсон шинэ ерөнхийлөгчөө хуульчид нь төдийлөн сайн танихгүй байна. Ялангуяа хуульчид дундаа хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг шалгуур үзүүлэлтийг шинэ ерөнхийлөгч Б.Өнөмөнх хангахгүй байгаа талаар олон хуульч байр сууриа илэрхийлсэн байна. Харин зарим хуульчдын ярьж буйгаар, түүнийг өмнөх удирдлагуудын “шахааны” хүн гэх бөгөөд энэ удаагийн хурал хайрцаглагдсан, Хуульчдын холбооны сонгуулийн журмыг сайжруулах шаардлагатай гэж үзэж буй юм байна.

Б.ӨНӨМӨНХ ГЭЖ ХЭН БЭ?

Б.Өнөмөнх нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалавр, магистр. Өмгөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр 2003 онд МУИС-ийн төгсч, 2004-2005 онд өмгөөлөгчөөр ажиллаж байгаад, 2005-2014 оны хооронд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, ахлах байцаагчаар ажиллаж байжээ. Түүнээс хойш өмгөөлөгчөөр ажиллаж, Монголын хуульчдын холбооны гишүүнээр ажиллаж байжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр төрийн албанд багагүй хугацаанд ажиллаж байсан бөгөөд хуулийн салбартаа "чимээгүй" нэгэн байсан хэмээн дүгнэх нэгэн нь ч байгаа юм.

 

Төрсөн он сар: 1981 онд Улаанбаатарт төрсөн.

БОЛОВСРОЛ:

  • 1998 онд  Эрдмийн ундраа цогцолбор
  • 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль бакалавр мэргэжилтэй
  • 2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2004-2005 онд Өмгөөлөгч
  • 2005-2008 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэст мэргэжилтэн
  • 2005-2008 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
  • 2008-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж