МАН-ын бүлэг хуралдахгүй | News.MN

МАН-ын бүлэг хуралдахгүй

МАН-ын бүлэг хуралдахгүй

МАН-ын бүлэг хуралдахгүй

Төрийн ордонд хуваарь ёсоор өнөөдөр /2019.10.28/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл болон ажлын хэсгийн хуралдаан болох ёстой.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй юм байна. Өнгөрөгч Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, энэ хугацаанд төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгасан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр 35 санал дэмжигдсэн, тиймээс гурав дахь хэлэлцүүлэг хийсний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхийг батална.

Харин Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал дээр ажлын хэсэг  зөвшилцөж байгаа. Зөвшилцлийн дараа  МАН-ын бүлэг баталгаажуулж, эцсийн шийдвэрээ гаргана гэдгийг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн.

Харин Ардчилсан намын зөвлөл яг одоо хуралдаж байгаа бөгөөд 12:00 цагаас мэдээлэл хийхээр зар тараажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж