Кеану Ривзийг Марвел, ДиСи хоёр булаалдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Кеану Ривзийг Марвел, ДиСи хоёр булаалдаж байна

Кеану Ривзийг Марвел, ДиСи хоёр булаалдаж байна

2019 он Кеану Ривзийн хувьд хүндэтгэл бишрэлээр дүүрэн жил болж өнгөрлөө. Кино ертөнцөд хөл тавиад 35 жил болж буй жүжигчин маань энэ жил "Тоглоомын түүх 4", нетфликсийн "Үргэлж минийх байгаач" кинонуудад дүр бүтээхийн зэрэгцээ "Сайбэрпанк 2077" тоглоомд дүрээ мөнхөлж, "Жон Вик 3-р хэсэг"-ээрээ шүтэн бишрэгчдээ "солиоруулж" байгаа нь  55 настай эд хавыг ёстой гайхуулах шиг болж байна.

Үүгээр зогсохгүй энэ эрчээ хадгалсаар байхаа харуулж тэрбээр Матрикст Неогийн дүрийг бүтээхээр гарын үсэг зурж, 1991 оноос хойш хүлээгдэж байгаа "Bill & Ted face the music" киногоо дуусгахаар ажиллах зуур Марвел, ДиСи хоёр комиксийнхоо нэлээд том дүрүүдэд түүнийг тоглуулахаар булаалдаж эхэлжээ.

ДиСи болон Варнер Бросын зүгээс 15 жилийн өмнө Кеанугийн анх тоглож байсан Константины дүрийг сэргээхээр зүтгэж, харин Марвел Кеануг олон олон шинэ дүрд тоглуулах сонирхолтой байгаагаа нуулгүй зарлаж байна.

Тэрбээр Марвелтай аль хэдийнэ Волвэрайн, Намор, Силвер Зүрфер, Мистер Фантастик, Шан-Чи, Адам Варлок, Мүүн Найт дүрүүдээр нэр холбогдоод байгаа билээ. Энэ олон киноны дуусашгүй ажил эхлэхээс өмнө яаж ийгээд түргэхэн Константинийг амилуулаад авъя гэсэн хүсэл Варнер Брост байна уу даа? гэсэн таамаг үзэгчдийн дунд яригдаж байгаа билээ.

Кеану Ривз ах одоо чухам ямар шийдвэр гаргахыг бид хүлээхээс л өөр аргагүй болоод байна. Ямартай ч Холливудын бүх хүн түүнтэй хамтарч ажиллахын түүс болоод байгаа бололтой.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: wegotthiscovered.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж