Хордлогод өртсөн ажилчдын хоёрт эрчимт эмчилгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Хордлогод өртсөн ажилчдын хоёрт эрчимт эмчилгээ хийж байна

Хордлогод өртсөн ажилчдын хоёрт эрчимт эмчилгээ хийж байна

Баянхонгор аймагт “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт энэ сарын 25-ны 09.30 цагт “Хүн ухаан алдаж, бие нь муудсан” гэх дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очжээ. Тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Мах март" үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг "Ферон R-22" алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй гэж үзжээ. Прокурорын хяналт дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байгаа аж.

Мөн өчигдөр 18.30 цагийн мэдээллээр, хордсон иргэдээс Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн, дотрын тасагт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр зургаан хүн эмчилгээ хийлгэж буй аж. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж