Өнгөрөгч амралтын өдрүүдэд айлын зуух дэлбэрч, аав хүү хоёр ГССҮТ-д хүргэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Албаны эх сурвалжаас тодруулахад, зуух дэлбэрээгүй гал гарсныг хэлж байна.
Тодруулбал, энэ сарын 25-ны 17.00 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Тахилтын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага НОБГ-д иржээ. Энэ дагуу онцгой байдлын зургаан аврагч найман настай хүү, 37 настай аавын хамтаар бага зэрэг түлэгдсэн байсныг анхан шатны тусламж үзүүлжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ