“Honeymoon” хамтлаг урлагт эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

“Honeymoon” хамтлаг урлагт эргэн ирлээ

“Honeymoon” хамтлаг урлагт эргэн ирлээ

Монголын рок поп урлагийн охидын хамтлагуудын нэг болох “Honeymoon” хамтлаг есөн жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан билээ. Тус хамтлаг уран бүтээлээсээ хөндийрөөд хоёр жил болсон ч шинэ өнгө төрх, шинэ гишүүдтэйгээр урлагт эргэж ирж байгаагаа зарлажээ. Хамтлаг анх үүсгэн байгуулагдсан цагаасаа дөрвөн гишүүнтэй байгуулагдсан бөгөөд хуучин гишүүдээс дурдвал  хамтлагийн ахлагч Б.Солонго, Н.Чинчулуун нар байгаа бол Э.Хонгорзул, Е.Ботожан гэх шинэ гишүүдээр бүл нэмсэн байна.

Э.Хонгорзулын хувьд бага наснаасаа урлагт дурлаж, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бол Е.Ботожаны хувьд мөн адил дуулах дуртай урлагийн төлөө сэтгэлтэй нэгэн аж. Дашрамд дурдахад, “Honeymoon” хамтлаг “Чи хэн юм бэ?" дуугаа клипжүүлэхээр ажилдаа оржээ. Одоогоор клипний бэлтгэл ажил явагдаж байгаа аж. Тус хамтлаг нийт 14 дуутай бөгөөд хамгийн сүүлд 2017 онд “Honeymoon” нэртэй уран бүтээлээ гаргаж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж