Арьсны залуу сайхан байдал арьс арчилгаанаас шууд хамааралтай | News.MN

Арьсны залуу сайхан байдал арьс арчилгаанаас шууд хамааралтай

Соёл зөвлөж байна

Арьсны залуу сайхан байдал арьс арчилгаанаас шууд хамааралтай

Арьсны залуу сайхан байдал арьс арчилгаанаас шууд хамааралтай

Бүсгүй та арьсаа өдөрт хэдэн удаа арчилдаг вэ? Хэдэн цаг нүүрний будагтайгаа явдаг вэ?

Арьсандаа нэг л бүтээгдэхүүнийг насан туршдаа хэрэглэх нь бүтээгдэхүүний үр нөлөөг бууруулдаг. Арьсны залуу сайхан байдлыг хангахад хамгийн чухал зүйл бол арчилгаа.

Арьс арчилгаагаа илүү үр дүнтэй байлгахыг хүсвэл өглөө болон оройны цэвэрлэгээнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ нэг брэндийн гэхдээ өөр өөр үйлчилгээтэйг сонгох, хамгийн багадаа 4 алхамтай, 2 хоногт эсвэл 3 хоногт нэмэлт өөр арчилгаа хийх боломжтой.

Бүсгүй танд хамгийн энгийн арьс арчилгааны алхам болон түүний үр нөлөөг хүргэе.

1 дүгээр алхам. Цэвэрлэгээ, цэвэрлэгээ бас дахин цэвэрлэгээ.

Арьсыг маш сайн, бүрэн гүйцэт цэвэрлэх нь батгашилтаас хамгаалах, үрчлээ үүсэх нөхцлөөс урьдчилан сэргийлэх, арьс арчилгааны бүтээгдэхүүний үйлчилгээг бүрэн авах зэрэгт үр дүнтэй. Яг л байшингийн суурь гэсэн үг.

Цэвэрлэгээг өглөө, оройд тогтмол хийх шаардлагатай. Өглөөний цэвэрлэгээ нь шөнийн турш ялгарсан  илүүдэл тослог болоод үхэжсэн арьс, бохирдлыг арилгах, нүүр будалт хийхэд бэлтгэнэ. Оройн цэвэрлэгээ нь бүхэл өдрийн турш арьсан дээр тогтсон бохирдол, арьсны тослогийг цэвэрлэх болон нүүрний арьсны сүвийг нээн арьсыг амьсгалуулна.

Цэвэрлэгээ дуусмагц тоникоор цэвэрлэгээний бүтээгдэхүүний үлдэгдлийг заавал арчиж байх нь чухал. Мөн шөнийн арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхэхэд арьсыг бэлддэг.

2 дугаар алхам. Чийгшүүлэх

Цэцгийн усалж байж улам сайхан ургадаг шиг арьсыг тогтмол чийгшүүлснээр уян хатан байдлыг хадгалах, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой. Дотор болон гадны олон шалтгаанаас болж арьс чийгшлээ алдах нь амархан. Арьсны чийгшлийг хадгалахад өдрийн үед будалт хийх болон нарны тосыг түрхэх хэрэгтэй.

3 дугаар алхам. Тэжээл

Сайхан усалсан цэцгэнд бас нэг хэрэгцээт зүйл бол бордоо буюу тэжээл. Арьс арчилгааны тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь арьсан дээр нимгэн бүрхэвч үүсгэн арьсыг хамгаалах ба ингэснээр дутагдаж байгаа тэжээлийг нөхөх, арьсны чийглэгийг барих юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж