Өсвөрийн баг тамирчид УАШТ-д амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Өсвөрийн баг тамирчид УАШТ-д амжилттай оролцлоо

Өсвөрийн баг тамирчид УАШТ-д амжилттай оролцлоо

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа ”Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, 36 кг-ын жинд Д.Энххүслэн алт,  28 кг-ын жинд В.Нямжаргал мөнгө, И.Тэмүүжин хүрэл, 30 кг-ын жинд Н.Отгонжаргал хүрэл медаль тус тус  хүртсэн юм. Мөн тус тэмцээний “Шилдэг тамирчин”-аар 36 кг-ын жинд алтан медаль хүртсэн Д.Энххүслэн шалгарлаа.

Тэмцээнд 39 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж