Америкт А.Щербакова, Канадад А.Трусова | News.MN

Америкт А.Щербакова, Канадад А.Трусова

Америкт А.Щербакова, Канадад А.Трусова

Америкт А.Щербакова, Канадад А.Трусова

Өвлийн спортын хамгийн сонгодог, уран тансаг төрөл болох уран гулгалтын 2019-2020 оны улирлын Гранпри тэмцээн энэ сарын 18-д Скэйт Америка тэмцээнээр эхэлсэн. Америкт болсон улирлын эхний гранпри тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд нутгийн тамирчин Н.Чен түрүүлсэн бол эмэгтэй төрөлд 15 настай Орос охин А.Щербакова түрүүлээд байв.

Өнгөрсөн амралтын өдөр Канадад болсон гранпри тэмцээнд мөн л 15 настай орос охин А.Трусова түрүүлжээ. Канадын баруун эргийн Келоуна хотын “Prospera Place” ордонд энэ улирлын уран гулгалтын хоёр дахь гранпри тэмцээн Скэйт Канада болсон. Канадын гранпри тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд А.Медведева, Б.Теннелль, Р.Кихира тэргүүтэй шилдгүүд ирсэн бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ю.Ханю ирсэн байлаа.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд орос охин А.Трусова 241.02 оноотой түрүүлэхдээ богино үзүүлбэртээ 74.40 оноо, чөлөөт үзүүлбэртээ 166.62 оноо авсан байна. Тэрээр чөлөөт үзүүлбэртээ авсан оноо нь авч, дэлхийн рекордыг шинэчилсэн. Дашрамд сонирхуулахад, А.Щербакова болон А.Трусова нарын охид хоёулаа Э.Тутберизийн шавь нар ажээ. Е.Медведева, А.Загитова нарын шилдгүүдийг дэлхийд гаргасан Э.Тутберизигийн дараагийн шавь нар дэлхийн уран гулгалтын ертөнцөд цахиур хагалан гарч ирлээ.

Скэйт Канада гранпри тэмцээний чөлөөт үзүүлбэр:

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж