“Мерседес” багийн Л.Хэмилтон улирлын 10 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

“Мерседес” багийн Л.Хэмилтон улирлын 10 дахь түрүүгээ хүртлээ

“Мерседес” багийн Л.Хэмилтон улирлын 10 дахь түрүүгээ хүртлээ

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон "Формула-1" уралдааны 2019 оны ДАШТ-ий 18 дахь гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд Ацтекийн өлгий Мексик улсад боллоо. Тестийн болон байрлал тогтоох гараанд өнөөх л “Феррари”, “Мерседес” болон “Ред Булл” багууд хамгийн шилдэг цагийн амжилт үзүүлж байсан бөгөөд М.Верстаппен пол-позишн эрхтэй болсон. Гэвч тэр дүрэм зөрчсөн тул гурван байр ухарч “Феррари” багийн залуу нисгэгч Ч.Леклер пол-позишны эрх авсан.

Гэхдээ ням гаригт болсон гараанд арай өөр дүр зураг гарч “Мерседес” багийн Л.Хэмилтон тэргүүн байранд шалгарснаар энэ улирлын 10 дахь гараандаа түрүүлж, 363 оноотой болсон. Түүнтэй хамт шагналын тавцанд “Феррари” багийн С.Феттел болон “Мерседес” багийн хамтрагч В.Боттас нар зогссон юм.

Мексикийн гараанд түрүүлсэн Л.Хэмилтон дэлхийн аваргад 363 оноотой тэргүүлж байгаа бөгөөд арын тамирчнаасаа даруй 74 онооны өмнө бичигдэж байна. Үлдсэн гурван гарааны нэгэнд л Л.Хэмилтон түрүүлж чадвал дэлхийн аваргын зургаа дахиа түрүүлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж