“Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн хүрээнд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа | News.MN

“Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн хүрээнд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

“Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн хүрээнд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

“Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн хүрээнд илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн  анхны үйл ажиллагаа болох илтгэлийн тэмцээн 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.

Илтгэлийн тэмцээн нь “Хотын соёлд манлайлцгаая” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн оролцогчид

  1. Хот хогийн сав биш.
  2. Залуучууд архи биш амьдралаа сонгож байна.
  3. Ногоон гэрэл цагаан шугам
  4. Бид ОРК биш
  5. Алхаж буй тамхи
  6. Шүлсээ бүү хая.
  7. Нийслэл хот бидний гэр
  8. Би соёлтой иргэн
  9. Соёл надаас эхлэнэ.
  10. Мөрөө тат.
  11. Баянд долигнуур ядууд аархуу зэрэг дэд сэдвүүдээс сонгон өөрийн илтгэлээ хэлэлцүүллээ.

Илтгэлийн тэмцээн нь тэмцээний өдөр илтгэлээ танилцуулах, тэмцээний үеэр илтгэсэн илтгэлээ бичлэг болгон цахим хуудсанд байршуулан түүгээрээ дамжуулан олон нийтэд хотын соёлыг сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Илтгэлийн тэмцээний үеэр оролцогчдын танилцуулсан сонирхолтой илтгэлүүд тун удахгүй олны хүртээл болох аж.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 122.201.22.240

татвараар соёлжино гэвэл өрөөсгөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж