Сураггүй алга болсон охиныг Улаанбаатараас эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон охиныг Улаанбаатараас эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон охиныг Улаанбаатараас эсэн мэнд олжээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Аравдугаар сарын 25-ны өдөр Дархан сумаас 14 настай охин сураггүй алга болсон тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.

Сураггүй болсон охиныг өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж