Гэндэн Чоки Нямаа сураггүй болох үеийн зураг
Хятадын улс төрийн хамгийн залуу хоригдол гэгддэг Ванчин богдын талаар Бээжингийн албаныхан мэдэгдэл хийлээ. Бурхны шашины Ванчин богдоор тодорсон зургаан настай хүү 20 жилийн өмнө гэр бүлийнхээ хамт сураггүй болсон юм. Гэтэл “өдгөө 26 настай Гэндэн Чоки Нямаа хэвийн амьдарч байгаа” хэмээн Хятадын албаны хүн өнөөдөр /IX.6/ мэдэгдлээ.
Түвдийн автономит бүсийг удирдах байгууллагын гишүүн Норов Дунзув “Ванчин богдоор нэрлэгдсэн хүү сурч боловсрон, эрүүл саруул өсч, энгийн амьдралаар амьдарч байна. Тэрээр хүмүүсийн санааг зовоохыг хүсэхгүй байгаа” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Ванчин богдыг Хятадын албаныхны оролцоогүй тодруулсан нь хууль бус, хүчингүй хэмээн мэдэгдсэн байна.
Хятадын Коммунист нам Далай ламын сонгосон Гэндэн Чоки Нямааг үгүйсгэн 1995 онд Гэлцэн Норов гэгчийг XI Ванчин богдоор нэрлэсэн юм. Гэвч Түвдүүд Гэлцэн Норовыг хүлээн зөвшөөрдөггүй.
Гэндэн Чоки Нямааг зургаан настайд Далай лам Ванчин богдоор нэрлэсэн боловч гэр бүлийнхээ хамт ор сураггүй болсон юм. Энэ жил түүний сураггүй болсны 20 жилийн ой тохиож байна. Гэндэн Чоки Нямаагийн хувь заяаны талаар Түвдүүд төдийгүй бурхны шашны сүсэгтэн олон санаа чилээж суудаг.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters