Чежү арлын ойролцоо загасчны усан онгоц живжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.06-нд нийтлэгдсэн

Чежү арлын ойролцоо загасчны усан онгоц живжээ

 

Өмнөд Солонгосын өмнөд эргийн ойролцоо загасчны усан онгоц живснээс есөн хүн амь үрэгдэж, олон хүн ор сураггүй болоод байна. Ослоос гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн тухай Чежү арлын эргийн хамгааллынхан мэдээллээ. Ослын газарт аврах багийн 40 гаруй хүн, арав гаруй завь ажиллаж байна.

 

9.8 тонн жинтэй “Dolphin” усан онгоц өчигдөр орой /IX.5/ холбоо тасарч сураггүй болсныг өнөө өглөө /IX.6/  Чежү арлын ойролцоогоос олжээ. Ослоос амьд гарсан хүмүүсийн хэлснээр усан онгоц хүчтэй давалгаанд цохигдон живсэн гэнэ. Одоогоор загасчны усан онгоцонд хэдэн хүн зорчиж явсан нь тодорхойгүй байна. Гэхдээ усан онгоцны албаны баримт бичигт 22 хүн бүртгэлтэй байгаа аж.

 

Өмнө нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жиндо арлын ойролцоо “Севол” гатлага онгоц осолдон живснээс 300 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Хохирогчдын олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Yonhap, Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж