Сурагчдыг уруу татсан багш нарыг яллагдагчаар татжээ | News.MN

Сурагчдыг уруу татсан багш нарыг яллагдагчаар татжээ

Сурагчдыг уруу татсан багш нарыг яллагдагчаар татжээ

Сурагчдыг уруу татсан багш нарыг яллагдагчаар татжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самуун сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Улмаар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самуун сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-д заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Эл хэргийг шалгах ажиллагаа дуусаж, прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг тодруулбал, дунд сургуулийн багш ажилтай, 57 настай, эрэгтэй Э гэгч сурагчдад давтлага өгөх нэрээр 17 настай, эрэгтэй Э гэх сурагчийг садар самуун үйлдэлд уруу татан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх хэрэг, мөн Их сургуулийн багш ажилтай, 35 настай, эрэгтэй С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглан, олон удаагийн үйлдлээр 12-16 насны долоон охиныг садар самуунд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгасан байна.

Танд болон таны мэдэх хэн нэгний хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон, эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжиг таамаг байгаа бол тус хэлтсийн 51-265834 дугаарт залган мэдэгдэхийг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 103.14.37.6

Монгол улс багш, боловсролоо анхаарахгүй бол энэ байтугай юм цаашдаа дуулдахад бэлэн, сэтгэл зүйн бэлтгэлтэй байя.

Avatar

зочин 2019-10-28 66.181.161.73

Ямар нийгэм болоод бнаа энэ ардчилыг буруу чиглүүлсэнээс үүдэлтэйгээс болж бгаа юмдаа янз янзын хүмүүжлийн доголдолтой хог новшнууд зөндөө болж бна даа цаазын ялаа сэргээх нь чухал бгаа юм бишүү хүнээс гажууд хууль бус зүйл хийдэг хүмүүнийг цаазлах хэрэгтэй тэглээ гээд улсийн хүн ам цөөрнө гэж юу байдгийм бидний эрх тэрэнтэй тэрэнгүй зөрчигдөж байдаг нь гашуун үнэн шүү дээ

Avatar

Зочин 2019-10-28 103.229.123.228

12 настай охиныг хараад б**в нь босдог айн!!!!Ёстой гаж п***а юу үгүй юу.Ядаж 18-20 насны охидыг хараад сэрэлээ хөдөлгөөчээ.Хаа сайгүй солиотой дэбилүүд олширчээ

Avatar

Зочин 2019-10-28 202.55.188.85

Balai zonogiig tsaazal

Avatar

Зочин 2019-10-28 103.9.89.18

Балай зөнөгийг цаазал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж