Британийг зорьсон вьетнам залуусын эмгэнэлт хувь заяа | News.MN

Британийг зорьсон вьетнам залуусын эмгэнэлт хувь заяа

Британийг зорьсон вьетнам залуусын эмгэнэлт хувь заяа

Британийг зорьсон вьетнам залуусын эмгэнэлт хувь заяа

Сайхан амьдрал, сайхан ирээдүйн төлөө Британи руу цагаачлах гадны улсын иргэд маш их байдаг аж. Ялангуяа Хятад болон Вьетнамаас хэдэн мянган хууль бус цагаач ямар нэгэн аргаар тус улс руу нэвтрэхийг завддаг. Завддаг гэсний учир нь Британи руу нэвтрэх гэсэн тэдний оролдлого ихэнхдээ бүтэлгүйдтэг аж. Азтай нэг нь Британи руу нэвтэрнэ. Азгүй зарим нь сайнаар бодоход хууль бусаар хил давуулж өгнө гэх зуучлагчдад мөнгөө залилуулаад, эх орон руугаа амьд мэнд харьдаг, муугаар бодоход хүний наймааны золиос болдог байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг /2019.10.23/-т яг дээрх шиг шалтгаанаар Британийг зорьсон 39 хүний цогцос Бельгиэс Британи руу орж ирсэн ачааны машины хөргүүртэй чингэлгээс олдсон харамсалтай хэрэг гарч, дэлхий нийтийг цочроогоод байна. Тус ачааны машиныг шалгах үед -25 хэмийн хүйтэн хөргүүртэй чингэлэгт зарим цогцсуудын нүцгэн, заримынх нь амнаас хөөс цахарсан, бүгд хаалга руу бөөгнөрөн гарахыг оролдож байгаад амьсгал хураасан байдалтай байсан аж.

Нийт найман эмэгтэй, 31 эрэгтэйн цогцос байсан ба хэргийн анхан шатны үзлэгээр эдгээр цогцсууд Хятад улсын иргэдийнх болохыг тогтоогоод байв. Гэтэл хэргийг нарийвчлан шалгах үеэр тэдгээр 39 цогцосны 25 нь Вьетнам улсын иргэдийнх болох нь тогтоогджээ. Амиа алдсан залуус бүгд Вьетнамын хамгийн ядуу буурай хот тосгодоос гаралтай аж. Гэхдээ одоогоор цогцос таниулах ажиллагаа бүрэн дуусаагүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. Энэ хэрэг нь Британийн түүхэн дэх хамгийн олон хүний амь настай холбоотой, хамгийн өргөн цар хүрээг хамарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай хэрэг болон бүртгэгдэж байна.

Энэ хэрэгт ачааны машиныг жолоодож явсан 25 настай Ирланд залуу Мо Робинсон болон хууль бусаар бичиг баримт үйлдэж цагаачдыг хил давуулдаг байж болзошгүй өөр дөрвөн хүнийг баривчлан шалгаж байгаа ба тэднийг өнөөдөр /2019.10.28/ хүний наймаа, мөнгө угаах, санаатайгаар хүний амийг хөнөөсөн гэх зэрэг үндэслэлээр шүүх юм ажээ.

Харин хохирогчдын хувьд зарим нь хүйтэн чингэлэгт хоригдон, үхэл амьдралын зааг дээр амь тэмцэж байхдаа ар гэрийнхэнтэйгээ холбогдож амжсан байна.

ЧАДВАРЛАГ МАНИКЮРЧИН БОЛОХООР БРИТАНИЙГ ЗОРИХДОО БАРАГ 8800 ЕВРО ЗУУЧЛАГЧИД ТӨЛСӨН 19 НАСТАЙ ОХИН

Анна Буй Ти Нхун гэх 19 настай охин чадварлаг маникюрчин болж, их мөнгөтэй болж мөрөөдлөө биелүүлэхээр Британийг зорихдоо зуучлагч хүмүүст 8800 евро төлсөн тухай түүний ар гэрийнхэн хэвлэлд ярьжээ. Тахилын ширээн дээр охиныхоо зургийг тавиад уйлж суугаа ээж, эгч хоёр нь тэр их мөнгийг цуглуулж байхдаа охиноо үхэл рүү илгээж байна гэж хэрхэн мэдэх билээ.

Аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн холбоо тасарсан охин нь хамгийн сүүлд өөрийн фэйсбүүктээ “Өсөж том болно гэдэг бол бүх харанхуй уйтгар гунигаа нуугаад, нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг хэлдэг юм. Хамгийн их хүсэж мөрөөддөг байсан газартаа иртэл маш их ганцаардаад байх юм. Том хүн болно гэдэг миний бодож байсан шиг сайхан биш юм. Зүгээр л эргээд хүүхэд насандаа очихыг хүсч байна” хэмээн бичжээ. Эцэг нь хэдэн жилийн өмнө хорт хавдраар нас барж, ээж нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй тул түүнд гэр бүлээ тэжээхийн тулд өндөр хөгжилтэй орныг зорихоос арга байгаагүй аж.

“ААВ АА, ЭЭЖ ЭЭ ОХИНЫГОО УУЧЛААРАЙ. БИ ЯГ ОДОО АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. БИ ҮХЭЖ БАЙХ ШИГ БАЙНА. БРИТАНИ РУУ ОРОХ ГЭСЭН ОРОЛДЛОГО МААНЬ БҮТЭЛГҮЙТЛЭЭ. ТА ХОЁРТОО ХАЙРТАЙ ШҮҮ”

Удаах хохирогч 26 настай Фам Ти Майгийн эцэг эх охиноо Британи руу явуулахын тулд амьдарч буй байшингаа барьцаалан байж 30 мянган евро төлжээ. Хууль бусаар хил давуулдаг этгээдүүд түүний эцэг, эхэд охиныг нь хамгийн аюулгүй замаар Британи руу оруулж өгнө гэж амлан мөнгийг нь авчээ. Хайртай охиноо алдаад дээр нь их хэмжээний өрөнд ороод үлдсэн эцэг эх нь “Ийм аюултай зүйл гэдгийг мэдсэн бол юу гэж охиноо явуулах билээ” хэмээн халаглан сууна. Цэл залуухан насандаа их мөнгө олохоор харийн орныг зорьсон охин нь амь тавин суухдаа дээрх зурвасыг эцэг эх рүүгээ явуулж амжжээ.

АМЬДРАЛАА САЙЖРУУЛАХААР БРИТАНИЙГ ЗОРЬСОН 20 НАСТАЙ ЗАЛУУ

Британи руу явж амьдрал ахуйгаа өөд нь татахыг хүссэн Вьетнамын тосгоноос гаралтай 20 настай залуу Нгуен Дин Лоунг мөн л дээрх хохирогчдын нэг. Түүний аав Нгуен Динх Жиа хүү нь 2018 оноос хойш Францад хууль бусаар амьдарч байгаад хэрэг илэрдэг өдрөөс хоёр долоо хоногийн өмнө Британи руу явах гэж байгаагаа ярьсан тухай ярив. Тэрээр Британи руу нэвтрэхийн тулд 14 мянган ам.доллар төлжээ. Ингээд хоёр долоо хоногийн дараа Британиас нэгэн Вьетнам эр залгаад “Хүүд тань таагүй зүйл тохиолдлоо” гэж хэлэхэд эцэг нь ухаан алдан газарт унажээ. Анх 2017 онд Оросыг зорьсон хүү нь хэсэг хугацааны дараа Украинд ажиллаж байгаад, 2018 оны дөрөвдүгээр сард Германд ирж, дараа нь Францад хууль бусаар ажиллаж амьдарч байгаад эцэст нь Британийг зориод ийнхүү амиа алджээ.

ЭХНЭР ХҮҮХДЭЭ 11 МЯНГАН ЕВРОГИЙН ӨРТЭЙ ҮЛДЭЭГЭЭД ЭРСДЭЛТЭЙ ЗАМЫГ СОНГОСОН ЗАЛУУ

Хохирогчдын нэг Нгуен Динх Ту хэдхэн сарын өмнө Британи руу явах гэсэн ч 11 мянган евро хэрэгтэй болоод байна гээд эхнэрээрээ зээл авхуулсан байна. Тэрээр тухайн үед Германд хууль бусаар амьдарч байжээ.

“Би түүнтэй хамгийн сүүлд аравдугаар сарын 21-нд холбоо барьсан. Одоо надад хэн ч байхгүй. Маш их өр л байна. Итгэл найдвар тасарлаа. Цаашид яах учраа ч олохгүй байна” хэмээн хүүхдээ тэврээд үлдсэн эхнэр нь нүд дүүрэн нулимстай ярив.

“МИНИЙ ТӨЛӨӨ ЗАЛБИРААД ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ” ГЭЖ ХЭЛЭЭД ХОЛБОО ТАСАРСАН ХОЁР ХҮҮХДИЙН ААВ

Ачааны машины чингэлэгт байсан 39 цогцосны нэг нь хоёр хүүхдийн эцэг, 28 настай Во Нгок Намынх. Түүний эхнэр Та Ти Оаны ярьснаар нөхөр нь хамгийн сүүлд хэрэг илрэхийн өмнөх өдөр гэр рүүгээ залгаад “Британи руу орох гээд ачааны машин дотор явж байна. Миний төлөө залбираад хүлээж байгаарай” гэж хэлээд холбоо тасарчээ. Намын аав Британи руу орж ирсэн ачааны машины чингэлгээс 39 цогцос олдсон тухай мэдээ сонсоод маш их цочирдсон тухайгаа ярьсан байна. Гэсэн ч найдлага тасралгүй албан ёсны хариу ирэхийг хүлээж суугаагаа ч хэлжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
800
ХарамсалтайХарамсалтай
35
БурууБуруу
17
ГайхмаарГайхмаар
16
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochi 2019-10-28 150.129.142.124

Um sain amgalan boltugai.urubdchihluu.

Avatar

Зочин 2019-10-28 110.70.51.74

Хэцүү ч юм даа, ард үлдсэн эхнэр хүүхэд, эцэг эх л хэцүү юм даа.

Avatar

Ээж 2019-10-28 103.212.119.238

Хөөрхий, хүний алаг үрс. Үнэхээр үнэхээр харамсалтай. Энд зүгээр амьдарч байгаа англичууд юуны буруу байх вэ?! Улс орон нь ард түмнээ сайхан амьдруулж, хүмүүс очиж амьдрах гэж үхэхээс буцахгүй зүтгэж бна шүү дээ! Амь үрэгдсэн тэр сайхан залуус үнэхээр харамсалтай! Ум маани бад мэ хум!

Avatar

Ulzii 2019-10-28 202.55.191.130

Yamar ulsiin humuus bhaas ul hamaaraad bid chine neg delhii deer amidarch bg ijilhenl humuus unheer setgel shimsherch bn shuu tsaana n uldej bga ur huuhed, ger bul ehner aav eej geed unheer haramsaltai unher haramsaltai zuil boljeee iim aimshigtai ym boloh gej dahij l iim zuil b** boloosoi. Um sain amgalan boltugai. Ter ger buld n tuslamj ugch boldog bol tuslah ymsandaaa

Avatar

1 2019-10-28 202.179.31.71

Omno ni ingej holdoj uhehees ni omno hun oruulj baij l dee.Ene udaad tootsoonoos ni ih hugatsaa zartsuulaad, mon barigdaj l dee

Avatar

Зочин 2019-10-28 202.131.229.146

tgd zuzaan huwts umsuud bj bologui gh ged bgamu

Avatar

Зочин 2019-10-28 108.204.251.29

Ee Burhan mini yostoi aihtar haramsaltai hereg bolj dee. Hairan ch saihan zaluus. Bi olon jiliin umnu bas l gadagshaa garah uymsan gej ih l husej muruuddug baij bilee. Yamar azaar muu uymtai taaralguihen shig irsen uym bol. Odoo ene ulsiin irgen bolj durtai meregjliinhee daguu durtai ajlaahiigeed amidarch bn daa. Sanaa zuv bol zaya zuv gej unen shuu. Bolj ugvul busdad tus bolj, sain sanaj yavahad uuriin sanasan bodson uym er ni l sanasan bodsonoor buteed baidag uym shuu dee.

Avatar

Rip 2019-10-28 202.21.109.44

Vneheer haramsaltai yuma, amidral n hetsvv bsn bolool ymrch hamaagui argaar garch saihn amidraliig l hvsej ywsan bh. Huurhiiduu yaaj zowj shanalj ungursun boldoo. Vneheer aimshigtai haramsaltai yum 😢😣

Avatar

Зочин 2019-10-28 43.242.243.228

Жолооч нь англи хүн байсан гэсээн. Хойд ирланд английн харъяа шүү дээ тиймээс англи эсвэл хойд ирланд гэж бичнэ. Өвөр монгол хүнийг монгол гэж бичээд а******н гэвэл ямар байна. Улс үндэстэнг доромжилсон болж байгаа биз дээ news.mn!!!!

Avatar

н**ш 2019-10-28 202.55.188.86

н**ш

Avatar

н**ш 2019-10-28 202.55.188.86

Монгол залуусын ирээдүй бараг л ийм байна шүү

Avatar

Зочин 2019-10-28 182.160.36.156

Uuniig l zovlon gedeg bhdaa burhan min aihtar yum boljee tun haramsaltai bna hairan saihan erdenet humuus

Avatar

ХАЙР 2019-10-28 202.55.188.40

ИНГЭЖ ОЛОН ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨЖ ОЛСОН МӨНГӨ ХООЛОЙГООР НЬ ДАВАХ УУ. ХОДООДОНД НЬ ЗӨВ ШИНГЭЛЭЭ ЮУ. БУРХАН БҮГДИЙГ ХАРЖ БАЙГАА ЭНЭ НҮГЭЛТНҮҮДИЙГ БУРХАН МАШ ХАТУУГААР ЦЭЭРЛҮҮЛЭХ БОЛОН. ЯАЖ ЭНЭ ХОРВООГИЙН ХӨРС ШОРООНД ДЭЭР ГИШГЭЖ, АМЬСГАЛЖ ЯВЖ ЧАДАЖ БАЙНА АА. ТЭР АЛУУРЧИД. САЙХАН ЗАЛУУС. ТЭДНИЙГ БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ. АДИЛХАН Л ХҮН, ХҮН ХҮНДЭЭ ЦЭЦЭГ ШИГ ЦЭЛ ЗАЛУУХАН ХАЙРЫН БУРХАД. СЭТГЭЛ ЗҮРХ МИНЬ ЭМТРЭН ШАНАЛЖ, ГАШУУДАЖ БАЙНА. МУУ ЮМ ҮҮГЭЭР ДУУСАХ БОЛТУГАЙ.

Avatar

хулгайичд - man 2019-10-28 192.82.74.16

yaduu ornii irged ee gej

Avatar

bolovsrol 2019-10-28 182.160.37.196

BOLOVSROLGUI HUMUUS IIM L BGAAMDAA, 30 MYANGAN EURO TOLSON TER OHIN BOL TER MUN GUURUU VIETNAMDAA JIJIGHEEN UM HIIGEED BAIR AVCHIH MUNGU SHDEE, HUNII SHUNAL, BOLOVSROL MUU HUMUUS BUSDIIG DAGAJ SAIHAN AMARHAN AMIDRAH GESEN HUN BJ, OORIIN BODOLTOI, SHUNALGUI, BOLOVSROL UNDUR HUN BOL 30000EURO-TOI BOL UHLIIG SONGOHGUI L DEE,

Avatar

мммм 2019-10-28 202.126.89.101

үнэхээр болохгүй болоол гадагшаа явахыг сонгосон байлгүй дээ

Avatar

Hmmm 2019-10-28 85.5.136.85

Amidraliig n meddeg yum shig yrih yumaa. Hun bolgono uuriin gesen asuudal, zowlon, jargal, hund hetsuu uy bii. Tuuniiig medehgui bj bitgii amniihaa zorgoot amar yum yrij bai. Uneniig zuwhun uurt n uldeegeed uuriinhuu heregt huruu Nemj ywdaa

Avatar

mungu huulegch 2019-10-28 122.201.21.91

iim ih evrogor nutagtaa ajil hiij bolohguin bhda ard ni zeel taviad uldej bga ar ger ni hetsuudene de

Avatar

Зочин 2019-10-28 66.181.168.131

Манайд ирээд пивоны лааз тэгшлээд сууж байхгүй заяа нь хаясан юм

Avatar

Зочин 2019-10-28 122.201.24.188

Ядуу орны иргэдийн зовлон адилхан юм даа. Ямар ч хэцүү юм бэ дээ. Үнэхээр харамсалтай юм болж дээ. Улс орон нь улс шиг улс байх ёстой . Ард иргэдээ ингэж зовоодог яасан ч муухай юм бэ.

Avatar

О 2019-10-28 103.229.123.136

Мэдрэлтэхдээ өөрийн амьдралаа хогийн тамаар сольж хэдэн жил үсээ зулгааж үйлээ үзэж явнаа
өөрөөс гарах үр хүүхдийнхээ заяаг гутааж үнэхээр л дуусашгүй гайтай умандаа хутгалаа даа амьдралаа
харамсаад ч барахгүй энэ их зовлонг

Avatar

Зочин 2019-10-28 203.91.115.55

Манай монголын хүн дүрстэй адгууснууд хятадууд үхлээ гээд хөл нь газар хүрэхгүй бах тав нь ханасан аятай дэвхцэж байсан. Гэтэл хөөрхий вьетнамууд байсан нь харамсалтай. Хүний үхлээр бах таваа ханаж байдаг манай монголын мал адгуус сэтгэхүйтэй хүн дүрстнүүдэд хэлэхэд та нар хэтэрхий жудаггүй малнаасаа долоон дор малнууд гэж хэлье. Та нарын аав,ээж,үр хүүхэд,ах дүүс үхэж үрэгдэх өдөр ирнэ шүү. Тэр үед бусдын х****л, бах тавыг нэг мэдрэх цаг ирнэ дээ.

Avatar

ergvv atsnuudiin esreg 2019-10-28 45.117.32.6

p***a chine bvh mongolchuudiig hamaal haraahiin chi chine harin mal atsuu naad hvseed bga h**** chine oor deer chine buugasai

Avatar

Зочин 2019-10-28 203.91.115.51

Чи ч харин хятадын туршуул байгаа юм биш үү. Юу гээд хуцаад байнаа жингэр чинь. Ах дүү чинь үххэд чи юу ч ярихгүй дээ новшын шаар чинь.

Avatar

х** 2019-10-28 66.70.178.216

Овоо Монголоор хуцдаг х***а бэ чи. Ер нь логик-н хувьд зөв байна хятад бол баярлана өөр бусад улс бол өрөвдөнө. Учир нь хятад хүнийг хүн гэдэггүй юм.

Avatar

Зочин 2019-10-28 202.179.27.232

ТЭР МАНЮКУР БИДИКУР ГЭЖ БАЛАЙРЧ БАЙХААР ХҮНИЙ НАЙМАА ГЭЖ ЮМ БИЙ ГЭЖ БОДОЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА. ИЛЭРЧ БАЙГАА НЬ ЭНЭ МЭТ 3-4 ТОХИОЛДОЛ БОЛОХООС БИШ ЦААНА НЬ БҮР ХҮЧЭЭ АВЧИХСАН ГҮНЗГИЙРЧИХСЭН ӨЧНӨӨН УДААГИЙН АМТАГШЧИХСАН НӨХДҮҮД БАЙГАА Л ЮМ БАЙНА. ИНГЭЖ ЦАГААЧИЛСАН НЭРЭЭР ХИЧНЭЭН ХҮН АРААСАА СУРАГ АЛДАРЧ ЗОЛИОС БОЛЖ БАЙГАА БОЛ. АЗИУДАД ИХ ТОМ СУРГАМЖ БОЛЖ БАЙНА.

Avatar

О 2019-10-28 103.229.123.136

Үхтлээ уйллаа амьдрал хэцүү байгаа болоод ч тэрүү яг энэ цаг мөчид ч энэ хүмүүсийн ар гэрийн уй гашууг бодход миний энэ зовлон минь харьцангуй гайгүйг нь мэдэж авлаа
Амьдрал аймаар, хүний бодлогогүй, мэдлэггүй, туршлагагүйн хэрээр асуудалынх нь цараа хүрээ, зовлон гэж хэмжээлшгүйг мэдрэхгүй явж байгаад л асар их зовлонд унаж байгаамаа
Би ч өөдрөг гэгээлэг байж чадаагүйдээ аймшгийн ymruu очиж тухайн хүн, эцэг эхийг нь ч хараагүй байжыж өөрийн дутуу дундуураа тэндээс нөхөлцөж магадгүй гэж

Avatar

Joy 2019-10-28 66.181.161.22

Буруу муу зүйл хийж болохгүй шүү. Үнэхээр ганцаардаад хэцүү байгаа бол ЭГЭЛ МОНГОЛ FB хаягаар холбогдоорой. Сэтгэлийн дэм ѳгье ..

Avatar

Зочин 2019-10-28 202.179.27.232

ВЬЕТНАМУУДЫГ ЦАРАЙЛАГ БОДДОГ. ЭНД ДАНДАА ЦАРАЙЛАГ ЗАЛУУСЫГ НЬ СОНГОСОН Ч БАЙЖ БОЛОХ. МАНАЙХАН БОДООРОЙ СУРГАМЖ АВААРАЙ ГЭСЭН СЭТГЭГДЛҮҮД МЭР СЭР БАЙХ ШИГ БАЙНА. МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН БОДОХ ЁСТОЙ ЗҮЙЛ БОЛ ЯМАР 100 ГАРАН САЯ ВЬЕТНАМУУДЫГ АЖИЛЛАХ ХҮЧЭЭР ХАНГАХ ГЭЖ БАЙГАА БИШ ДЭЭ. 3-ХАН САЯ ХҮН ШҮҮ ДЭЭ. 3 САЯЫН ТАЛ НЬ ХӨДӨӨ АЙМАГ СУМАНД ИХЭНХИ НЬ МАЛ АЖ АХУЙ БАРААДААД АМИА ХИЙЖ Л БАЙНА. ҮЛДСЭН 1,5 САЯ ДЭЭР Л ШУРГАЖ ОЙЧООД БАЙГАА ТӨР ДӨӨ.

Avatar

Зочин 2019-10-28 202.179.27.232

АЖИЛЛАХ ХҮЧ БИШ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ГЭХ ГЭСЭН ЮМ.

Avatar

Зочин 2019-10-28 103.10.23.99

vietnam gehed tsarailag zaluus bna.

Avatar

Zochin 2019-10-28 202.126.89.145

Англи гэж шавааралдсан, умайсан байр савтай тeррорист халдлага болдог, бүүдийснн газраар хогоо хийнээ. Хөөрхий хүмүүс бид богинохон настай байж амьдрах гэж мөн ч үйлээ үзэх юм даа

Avatar

333 2019-10-28 103.14.38.144

төрсөн орон нь сайхан бсан бол яагаад ч ингэж явахгүй шүү дээ. манай залуус ч гэсэн хүний оронд боол болоод хань ижилгүй, үр хүүхэдгүй зовж л яваа шүү дээ зарим нь. эх орондоо яаж залуусаа сайхан амьдруулж арай өөдтэй царин өгч тэдэнд дарамт багатай амьдруулах вэ гэж бодох аль хэдий нь болчихсон. солонгос руу олон залуус яваад хэдэн хүүхдүүд амьдын хагацал үзэж ээж ааваасаа хол шаналж яваа бол, бодох л болсон асуудал. гадаад оронд жаргадаг нь жаргадаг л байх. за даа ихэнх нь зах зээлийн шуурга

Avatar

Setgegdel orohoo baichij 2019-10-28 122.201.21.123

Setgegdel yagaad orohgui bn

Avatar

Yamar tsarailag zaluus baisiim be 2019-10-28 122.201.21.123

Vietnamiin yaduu huduu tosgonii zaluus gesen murtluu er emgui yamar tsarailag zaluus baisiim be, hairan zaluus. Vietnam bol yag hujaa shig oron shuu dee, uls tur ni kommunist zah zeel ni kapitalist yum shig, bayan hoosnii yalgaa asar ih. Yag Beijing, Snanghai shig tom tom hotuud l goyo hugjuud baigaa bolohoos huduu tosgod ni bol orhigdson.

Avatar

Зочин 2019-10-28 103.57.92.175

Shuuh prokuror n yamar saihan hurdan ajilladag yum be, dongoj sayahan bolson hereg biz de

Avatar

Зочин 2019-10-28 119.40.98.42

Эвийдээ хайран залуус харамсалтай бна.

Avatar

Mongol 2019-10-28 103.26.194.165

Mongolchuud yagad iim medreel yum bee,uchnuun hun uhcheed bhad tsarailag taarailag ged h*****d bh yum, hun ene horvood tsaraigara bish hudulmuruuru amidradag shdee,mongolchuud shig hunig gadnah uzemj taaraigar ni dugnedeg oron neg ch bhgui s**

Avatar

Зочин 2019-10-28 66.181.184.253

Үүнээс манайхан сургажм авах ёстой!!! Ялангуяа төр засаг!!! Иргэдээ олигтой ажлын байраар хангаж чадахгүй бол төр засагт сууж байх ёс суртахууны эрх хэнд ч байхгүй!! Аймаг орон нутаг ажлын байр бий болгох, татварын элдэв хөнгөлөлт үзүүлэх г.м.-ээр хөдөөний иргэдийг нутаг руу нь явуулах төрийн цогц бодлого алга!!! 3 сая монголчуудын талаас илүү нь УБ-таа бөөгнөрчихөөд чихэлдэж бухимдаж амьдрах гэж ядаж байгаа нь гагцхүү Төр Засгийн л буруу!!! 2020 онд үл бүтэх хүмүүсээс төрөө цэвэрлэх хэрэгтэй!

Avatar

Иргэн 2019-10-28 202.126.88.225

Эднийг Сонгосноороо чи өөрөө буруутай

Avatar

Зочин 2019-10-28 202.9.42.138

Эднүүсийг бид сонгоогүй, луйвраар гарч ирдг

Avatar

Цагаан арьстнууд өөрөөсөө бусдыг хүн гэж үздэггүй. Амьтан гэж л харьцдаг юм. 2019-10-28 202.131.245.243

Нэг их ардчилал, хүний эрх ярьдаг цагаан арьстнуудын үнэн нүүр царай ингэж л харагдаж байна. Рио тинто ч бидэнд бас яг ингэж л хандаж байгаа, цаагуураа.

Avatar

Zochin 2019-10-28 202.126.89.145

Үнээн. Гэхдээ бүх зүйлийг цагаан арьстнууд атгаж байгаа энэ хугацаанд илэрхий тэдэнтэй тэрсэлдэхгүй, аргаар үзэх хэрэгтэй. Хятад Оростой ч адил

Avatar

Зочин 2019-10-28 103.229.120.98

Бас л хэн нэгэн буруутай юу кк. Энэ удаад нутагтаа зүгээр амьдарцгааж байсан Англичууд буруутай болсон уу? Ер нь хаа газрын дүрвэгч, цагаачид, Ази,Африк,Арабууд Монголчууд бид ч гэсэн яагаад чиний муулаад байгаа Барууны орнууд руу зүтгээд байгааг мэдэх үү? Яагаад гэвэл тэнд чинь өнөөх Ардчилал, Хүний эрх чинь бүрэн утгаараа хэрэгжиж байна, тиймдээ ч тэнд өндөр хөгжил, бүх боломж байна

Avatar

Зочин 2019-10-28 202.131.245.243

Тэр Ардчилал, Хүний эрх чинь цагаан арьстнуудад л зориулагдсан юм шүү дээ, халтайсан гуйлгачин минь. Очоод ажиллаад үзвэл мэдэгдэнэ.

Avatar

Зочин 2019-10-28 103.26.193.26

арлчилал гээд үхэхнээ энэ амьтан. энэбол хятадуудын том бизнес. урьд нь олноор нь ингэж үхүүлж байсан тохиолдлууд бас бий. дандаа хятадууд үхсэн. мафийнх нь бизнес.

Avatar

Зочин 2019-10-28 103.229.120.98

Энэ нэг хүний нутагт аяга таваг угаасаар байгаад хаширчихсан гар бнаа кк. Япон,Өмнөд Солонгос,Тайван,Сингапур ямар замаар яваад хөгжчихөөд бга билээ хүн гуай. Хойд Солонгос яалаа кк

Avatar

Зочин 2019-10-28 202.21.107.75

Хаа газар мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс байх юм даа.

Avatar

Фан Фок Нгуен 2019-10-28 202.126.89.138

Монголчуудыг Англи руу нууцаар гаргана. 20,000 фунт стерлинг. Өргөө дээр ирээд залга. Тоглоогүй шүү

Avatar

Зочин 2019-10-28 103.229.123.228

Ха ха ха чи ч мөн сайхан даажигнаж байх шив.Надаа 20000 фунт стерлинг байсан бол би хаашаа ч явахгүй ээ.Мөнгөө яаж олон болгох вэ гээд л бодоод сууж байнаа.Тэгээд ч махаа мөлжөөд лавшаагаа идээд байж байдаг Монгол шиг сайхан газар хаанаас ч хайгаад олохгүй

Avatar

Зочин 2019-10-28 203.91.112.242

тоглоом тоотой нь дээр шүү

Avatar

Зочин 2019-10-28 192.82.76.17

ХҮН ГЭЭЧ АМЬТАН ЯМАР Ч ХАРГИС ХЭРЦГИЙ БОЛООД БНА ДАА. ӨӨР ШИГ НЬ Л АМЬД ЯВАХ САЙХАН АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ Л ЗАЛУУС БАЙСАН ШҮҮ ДЭЭ.
БИЕ БИЕЭ ХАЫРЛАЖ ЯВЦГААЯ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД МИНЬ.

Avatar

зочин 2019-10-28 139.5.219.187

Аль ч газрын залуус ялгаа юү байхав. Амьдарлын төлөө л явж байж амиа алдаж.
Ард үлдсэн хүмүүс хэцүү санагдавч залуу хүмүүсийн амь даанч хайран байна даа.

Avatar

С.Мэндбаяр 2019-10-28 202.21.110.206

Аль орны иргэн нь хамаагүй харамсмаар дэндүү эрсдэлтэй үйлдэл байнаа манайхан бодмоор л…

Avatar

Зочин 2019-10-28 73.231.128.120

Хэрэв манайх хятадтай хилээ нээвэл ийм л улсуудаар дүүрнэ шүү

Avatar

Зочин 2019-10-28 59.153.112.135

Манайд тоож орж ирэхгүй малаа. Манай ямар Их Британи уу?!

Avatar

ШУДАРГА 2019-10-28 183.81.171.2

ЧИ ӨӨРӨӨ ЭРГҮҮ МАЛАНЦАР БАЙНА ХЯТАДУУДАД БОЛ МОНГОЛ ДИВААЖИН Л ГЭСЭН ҮГ ТМДЭЭ Ч ТЭД ГАЗАР ХУУЛЬ БУСААР ИХ ИРЖ БАЙНА ,,,

Avatar

Зочин 2019-10-28 66.181.161.13

bitgii h*** Shudraga ** mine ted nar chin manaihmaas havgui saihn amidardiishdee uhsen jalganii yaduugiin yduu ni l orj ireed bga bolhoos.

Avatar

Зочин 2019-10-28 66.181.161.43

Түүнээс ч баян сайхан эх оронд минь х***а нар үеийн үед шунасаар ирсэнийг мартаж болохгүй ээ ухаантан минь

Avatar

Зочин 2019-10-28 202.55.191.130

hyataduud mgl ruu tooj orj irlee yu? uursdiiguu odoo ingej ih yum bodohoo bolitsgoo. archaagui har ih yum bodson zavaan umhii yaduu bj. neg l ih yum bodson humuus. bidnii tuvshin afrikiin yaduu ornuudtai adil shd. medleg bolovsrol 00000000

Avatar

Um ma ni bad me hum 2019-10-28 103.57.93.107

UM MA NI BAD ME HUM

Avatar

Зочин 2019-10-28 202.21.96.212

UM SAIN AMGALAN BOLTUGAI, EVII EVII

Avatar

Jooz 2019-10-28 64.119.18.98

Ene truck nii jolooch ni albaar mashinii horguuree ajilluulaad yavsan bhaa muu maniac, ugaasaa ed nar asia humuusiig uzen yaddag

Avatar

Зочин 2019-10-28 202.21.112.195

эвий дээ

Avatar

Зочин 2019-10-28 192.82.66.181

Uilmaar

Avatar

Зочин 2019-10-28 103.57.93.152

МОНГОЛЧУУД АА ЮМ БОДООРОЙ.

Avatar

Зочин 2019-10-28 66.181.189.180

Haramsaltai yumaa.

Avatar

зочин 2019-10-28 59.153.115.69

Төрийн өндөрлөгүүд нь эх орноо, иргэнээ гэсэн сэтгэлгүйн улмаас ажлын хямд хүч нэрээр түрий барин харийн орноос олон зуугаар нь гадны иргэн авчирч тэжээж байгаагаа юман чинээ боддоггүй хүйтэн сэтгэлтнүүд байдаг нь нууц биш. Түүний оронд монголын ажилгүй иргэдээ ажлын байраар ханган мэргэшүүлэн ажиллуулах шаардлагатай. Одоо ч гэсэн олигтой ажил олдохгүй, авдаг цалин хөлс бага байгаагаас болж гадныг зорих нь их болж дээ, хөөрхий. Ингэсээр нэг мэдэхэд гадныханы мэдэлд орчихсон орон болох нь ээ

Avatar

иргэн 2019-10-28 103.26.194.206

үнэн. Гэхдээ манайхан дэндүү залхуу. Ажил хийлгэж буй компаниуд х***а авахаас ѳѳр арга алга гэж ярихыг байнга сонсдог.

Avatar

Зочин 2019-10-28 192.82.68.228

Um ma ni bad me hum

Avatar

Зочин 2019-10-28 202.9.43.161

ewiidee adilhan l amidrah gj yvaa zaluus. Minii mongoliin zaluuchuudas ylgaa yu baihaw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж