Ньюс хөтөч: “Export Mongol” олон улсын бизнес форум эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Export Mongol” олон улсын бизнес форум эхэлнэ

Ньюс хөтөч: “Export Mongol” олон улсын бизнес форум эхэлнэ

"Ньюс" агентлаг 2019.10.28-ны Даваа гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

-Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

-“Корпорэйт” зочид буудалд “Экспорт Монгол 2019” олон улсын бизнес форум болно.

-ЭМЯ-нд Үндэсний хөгжлийн газраас “Төсөл хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сургалт зохион байгуулна.

10.00 цагт

“Blue Sky” зочид буудалд “Хот байгуулалтын түүхэн үйл явц,өнгөрсөн одоо ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88099272

11.00 цагт

ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд төрийн одон гардуулна. Утас: 88810818

11.00 цагт

-Төрийн ордонд “Хамтдаа бүтээе-Хамтдаа хөгжье” уулзалт, зөвлөгөөн болно.

-Монголын театрын музейд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

11.30 цагт

-“Үндэсний мэдээллийн төв”-д нийтийн тээврийн хөгжлийн төвөөс “Оч” төвөөс Нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

-Улаанбаатар (HUB) инновацын төвд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран байгуулж буй “Идэвхжилтийн төв”-ийн нээлт болно.

12.00 цагт

-Монгол, Туркийн Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн Мэлхийт хөшөөний дэргэд нийслэлийн Сүлдэт хуур эгшиглүүлэх, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674

-Гэрлэх ёслолын ордонд Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон жил ханилсан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна. Утас: 88098294

-“Үндэсний мэдээллийн төв”-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

13.00 цагт

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 251 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99107371

14.00 цагт

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд “Шударга ёс” хөтөлбөрийн үр дүнг танилцуулна. Утас: 99167127

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж