Орос-Египетийн хооронд чартерийн нислэгийг сэргээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Орос-Египетийн хооронд чартерийн нислэгийг сэргээнэ гэв

Орос-Египетийн хооронд чартерийн нислэгийг сэргээнэ гэв

Орос-Египетийн хооронд чартерийн нислэгийг удахгүй сэргээнэ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Михаил Богданов сэтгүүлчдэд мэдээллээ. Москва хотноо зохиогдсон "Россия-Африка" форумын үеэр тэр ийнхүү хэлсэн байна.

2015 онд Египетийн Шарм-эш-Шейх амралтын газраас Санкт-Петербург хотын чиглэлд хөөрсөн Оросын агаарын хөлөг Синайн хойг дээгүүр нисч явах үедээ сүйрснээс хойш Орос-Египетийн хоорондох нислэгийг зогсоосон. 2018 оны дөрөвдүгээр сараас зорчигч тээврийн нислэгийг сэргээсэн боловч чартерийн нислэгийг сэргээгээгүй байгаа юм. Уг ослоор нисэх багийг оруулан нийт 224 хүн амь эрсэдсэн.

Оросын жуулчид ихээр зорчдог Египетийн гол хотууд болох Каир, Хургад, Шарм-эш-Шейхэд Оросын шинжээчид сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа очиж ажиллан аюулгүй байдлыг шалгасан. Оросын шинжээчдийн зүгээс тавьсан аюулгүй байдлыг хангах зааварчилгаануудыг Египетийн тал ёсчлон биелүүлээд байгаа учраас чартерийн нислэгийг сэргээх яриаг хоёр тал хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж