Хөшигний ар дахь балетчдын амьдрал

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Хөшигний ар дахь балетчдын амьдрал

Хөшигний ар дахь балетчдын амьдрал

Аравдугаар сарын 23-нд тэмдэглэсэн Олон улсын балетын өдрийг тохиолдуулан балетчдын хөшигний ар дахь амьдралыг харуулсан “Балетчдын нэг өдөр” нэртэй видеог "Большой театр" олон нийтийн сүлжээгээр цацлаа.

Уг видео Австрали, Орос, Их Британийн балетчдыг харуулсан гурван хэсгээс бүтжээ. Эхний хэсэгт Австралийн балет, дундах хэсэгт "Большой театр"-ын балетын бүжигчид, төгсгөлд нь Их Британийн Хааны балетын бүжигчдийг харуулжээ. Хэсэг бүр дөрвөн цаг үргэлжилсэн байна.

Бүжигчдийн бэлтгэл, бүжгийн жүжгийн хэсэг, бүжигчид болоод хореографийн багш нарын ярилцлагууд уг видеод багтжээ.

Оросын хэсэгт "Большой театр"-ын Москвагийн болон Бразилийн академийн тухай, хореографийн алдартай багш Борис Акимовийн өглөөний бэлтгэлийн тухай, мөн залуу хореограф Марии Аллашийн бэлтгэлийн хэсэг гарч "Дон Кихот", "Раймонд", "Жизель" балетуудын бэлтгэлээс харуулсан байна.

Мөн Оросын балетын одоо цагийн гол төлөөллүүд болох Денис Родькин, Игорь Цвирко, Артемий Беляков, Ольга Смирнова нараас гадна шинэ залуу бүжигчид болох Александр Трикоз, Элеонора Севенард, Анастасия Денисова нарын тухай гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж