ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлэв | News.MN

ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлэв

ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлэв

ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Дум эхний хэлэлцүүлгээр өнгөрсөн Баасан гариг /2019.10.25/-т баталлаа. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Орост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 850 рублиэр нэмэгдэж, 12130 рубль болж байгаа юм.

Энэ шийдвэр 3,2 сая орчим хүний цалин хөлсөд хамаарна гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид тайлбарлалаа.

Гэхдээ бүс нутгийн онцлогоос хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Орост өөр байдаг. Тухайлбал, төвийн болон өмнөд бүсийн нутгаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 850 рублиэр нэмэгдэх бол алслагдсан бүс нутагт, жишээ нь, Чукоткийн автономит тойрогт 2550 рублиэр нэмэгдэх юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 202.179.27.232

ДООД ХЭМЖЭЭ МОНГОЛ ТӨГРӨГӨӨР 509 МЯНГАН ТӨГРӨГ. ИДДЭГ ӨНДӨГ НЬ МОНГОЛООС 2-3 ДАХИН ХЯМД. БИ ИНГЭЖ ИХ ОЛОН ДАХИН БИЧИЖ БАЙГАА. МАНАЙХАН АЛТАНБУЛАГААР ХУВИАРАА ОРОС ӨНДӨГ ИХ ЗӨӨЖ ЗАРЦГААЖ БАЙХ ШИГ АЖИГЛАДДАГ. ОРОСТ ЯМАР Ч БАЙСАН ТУРЖ ҮХЭХГҮЙ БОЛЖ ТААРЧ БАЙГАА ЮМ. ХҮНС НЬ ИХ ХЯМД. МАНАЙ НЭГ ХҮНД НООГДОХ ОРЛОГО ЯДАЖ ХОЙД УРД ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ЗУУЗАЙ ХОЛБОХ ХЭМЖЭЭНД БАЙМААР Л БАЙНА. БИДНЭЭС 50 ДАХИН ИХ ХҮНТЭЙ ОРОС 500 ДАХИН ИХ ХҮНТЭЙ ХЯТАД ХОЁРООС ИНГЭТЭЛ ИХ ХОЦОРМООРГҮЙ Л БАЙНА.

Avatar

Зочин 2019-10-28 203.169.49.101

Ханшаар нь бодоход манай доод хэмжээнээс 2 дахин юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж