Сайжруулсан түлштэй холбоотой гомдол иргэдээс авч байна

Хуучирсан мэдээ: 2019.10.27-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлштэй холбоотой гомдол иргэдээс авч байна

Сайжруулсан түлштэй холбоотой гомдол иргэдээс авч байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/556 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 24 цагийн шуурхай ажлын штаб ажиллаж эхэлжээ.

Уг шуурхай ажлын штаб нь 7017-3213 дугаарын утсаар иргэдээс гомдол санал хүлээн авч буй бөгөөд аравдугаар сарын 23-наас ажиллаж эхэлжээ. Иргэдээс "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлштэй холбоотой гомдол санал хүлээн авч буй юм байна. Тодруулбал, уг түлшийг хэрэглэх үеэр угаартсан, зуух нь дэлбэрсэн зэрэг ослын чанартай дуудлага хүлээн авах аж. Өнөөдрийн тухайд нэг иргэнээс сайжруулсан түлш түлж угаартсан гэх гомдол ирсэн ч тухайн иргэн нь эмнэлгийн байгууллагын үзлэгээр угаартаагүй нь тогтоогджээ.

Онцолход, Сонгинохайрхан дүүрэг нь 320 мянган хүн амтай бөгөөд 70 хувийг нь гэр хороолол эзэлдэг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж