Монголын уран зургийн галерей энэ амралтын өдрүүдээр буюу аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монголд анх удаа “Намрын үдшийн галерей” арга хэмжээ зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрт оролцсоноор гэр бүл, найз нөхөд, хамт олноороо үдшийг тусгайлан бэлдсэн гэнэтийн бэлэг дүүрэн, нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой аж. Мөн дүрслэх урлагийн шилмэл бүтээлийн “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнд тавигджээ.
Хөтөлбөр гурван шөнө 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тасалбарын үнэ том хүн 2000, оюутан 1000, хүүхэд 500 төгрөг.
Холбоотой мэдээ