Японд аадар борооны улмаас 10 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.27-нд нийтлэгдсэн

Японд аадар борооны улмаас 10 хүн амь үрэгджээ

Японд аадар борооны улмаас 10 хүн амь үрэгджээ

Японы Чиба, Фүкүшима мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж 10 хүн амь үрэгдсэн талаар “Japan Times” мэдээллээ. Мөн сураггүй болсон хүмүүсийг нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг аврах албаныхан мэдэгдсэн байна.

Чиба  муж нь энэ сарын дундуур болсон Хагибис хар салхины үеэр хамгийн их хохирол амссан бүс нутаг юм. Хагибис хар салхи нь Япон улсад сүүлийн 60 жилд болж байгаагүй хамгиийн хүчтэй хар салхи болж, 80 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган айл орон гэр, тог цахилгаангүй болж, ХАА-н салбарт 100 тэрбум иений хохирол учруулсан билээ.

Үерийн улмаас 1,800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, 1,200 орчим хүүхэд үерт боогдон сургууль, цэцэрлэгээсээ гарч чадалгүй гацсан байна.

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж