Япон улсын Осака хотод өнөөдөр /2019.10.27/ “ЖАТА-2019” олон улсын аялал, жуулчлалын үзэсгэлэн болж байна. Тус үзэсгэлэнд Монгол Улс үндэсний урлагийн тоглолт үзүүлж, сурталчилгаа, мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр тус улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сайд ноён Такемото Наоказу зочилж, ардын урлагийн хөөмий, уртын дууг шимтэн сонсож, сэтгэл өндөр буйгаа илэрхийлжээ. Түүнтэй хамт албаны хүмүүсээс гадна Японы томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдаж байв. Энэ нь Япон улсын хэмжээнд Монгол орноо сурталчлан таниулахад ихээхэн нөлөөлөх үйл явдал боллоо хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлж байна.
Холбоотой мэдээ