Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-д элссэний 58 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны энэ өдөр тохиож байна. Тэртээ 1961 онд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болж, тусгаар тогтнолоо баталгаажуулж байжээ.
Ингэхдээ их гүрнүүдийн улс төрийн бодлого, дарамт, шахалт зэрэг олон саад бэрхшээлийг даван туулсан билээ. Үүнээс хойш Монгол Улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн юм. Тиймээс улсынхаа нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан билээ. Түүнчлэн НҮБ-тай 1999 онд зурсан санамж бичгийн дагуу энхийг сахиулах үйл ажиллагаанд өнөөг хүртэл амжилттай оролцсоор байна.
Холбоотой мэдээ