Иракт ард иргэдийн амьдрал унан доройтож, улс эх орон нь авлигад идэгдэж буйг эсэргүүцсэн жагсаал баасан гаригт /2019.10.25/ эхэлсэн. Улмаар жагсаал цуглаан үймээн самуун болон хувирч 2000 гаруй хүн бэртэж гэмтэн, өнөөдрийг /2019.10.27/ хүртэл нийт 63 хүн амь үрэгдээд байна.
Жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, орон нутгийн засаг захиргааны байрууд, намуудын болон цэрэгжсэн Аль-Хашд аль-Шааби хөдөлдгөөний байрууд руу дайрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж байгаа юм.
Ийнхүү байдал хүндэрч байгаа тул тус улсын Ерөнхий сайд Адель Абдель Махди жагсагчдыг терроризмтой тэмцэх хуулийн дагуу арга хэмжээ авч, жагсаал цуглаан өрнөж буй газрууд руу тусгай хүчнийхнийг илгээж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг тушаасан байна.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ