Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн амарч эхэллээ. Амралт долоо хоног үргэлжилнэ.
2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулъя.
Нийслэлийн сургуулийн сурагчид:
I улирал аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
II улирал арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр гуравдугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
III улирал гуравдугаар сарын 23-наас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-наас амрах юм.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид:
I улирал аравдугаар сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
II улирал арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
III улирал гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
Зуны амралт I-V анги зургадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын 8-наас эхэлнэ.
Холбоотой мэдээ