АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар хүрэлцэн ирсэн технологийн салбарын бизнесмен Брандон Боянтон энэ сарын 28-нд залууст зориулан "Миний гарааны бизнесийн замнал" сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд Брандон Боянтон болон Монголын технологийн салбарын төлөөллүүд өөрсдийн туршлага болон ирээдүйн технологийн бизнесийн боломжуудын тухай хэлэлцэх аж. Хэлэлцүүлэг Улсын Их дэлгүүрийн таван давхарт болох юм байна.
Зохицуулагч:
Ж. Хулан, Unlimited Media группийн дэд захирал
Оролцогчид:
Брандон Боянтон , The bully box аппликэйшн, Vemity компанийн Үүсгэн байгуулагч
Э. Батхуяг ,Insur ХХК, Хамтран үүсгэн байгуулагч,
Б. Габит, Infinite Solutions компанийн Ерөнхийлөгч
Б. Тамир, itools.mn Гүйцэтгэх Захирал
Холбоотой мэдээ