Зургаан настнууд Олон улсын тэмцээнээс алтан медаль авчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.27-нд нийтлэгдсэн

Зургаан настнууд Олон улсын тэмцээнээс алтан медаль авчээ

Зургаан настнууд Олон улсын тэмцээнээс алтан медаль авчээ

БНСУ-д зохион байгуулагдсан айзамт гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Нийслэлийн 85-р цэцэрлэгийн бяцхан тамирчид амжилттай оролцжээ. Тэд Япон, Солонгос, Хятад, Тайланд, Тайваны багийг ардаа орхиж, алтан медалийн эзэд болсон байна. Ингэснээр эдгээр бяцхан тамирчид гимнастикийн спортын нэгдүгээр зэргийн болзлыг зургаан насандаа хангаж байгаа юм.

Энэ тухай тэмцээнд оролцсон Өсөхбаяр хүүгийн аав н.Сайнбаяр “Хүү минь чаджээ. Олон улсын тэмцээнээс багаараа алтан медаль цом авлаа. Зургаан насандаа Гимнастикийн спортын нэгдүгээр зэргийн болзол хангасан хүүгээрээ бахархаж байна” хэмээн өөрийн цахим хуудсанд бичжээ. Мөн баг хамт олноо бэлтгэн, дэмжсэн цэцэрлэгийн удирдлага, хамт олон, эцэг эх, бяцхан тамирчиддаа баяр хүргэж, талархлаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
20
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж