“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсанд эрх баригчид хариуцлага үүрэхээс жийрхэцгээн “Би үхсэнээс чи үх” гэцгээн буруутнаар нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хоёрыг нэрлэн огцруулах тухай хөндөж эхлэв.
Уг нь ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлсөн дөрвөн үндсэн шалтгаанд төв банкны ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл харагдахгүй байгаа юм.
Учир юу вэ гэвэл нэгдүгээрт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Хойд Солонгосын ажиллах хүчнийг Монгол Улсаас гаргах.
Хоёрдугаарт, Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд ахиц гаргаж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх.
Гуравдугаарт, Банк бус санхүүгийн бизнес эрхэлж байгаа байгууллагын тайлан ил тод, хяналттай болох. Үүнд хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэрэг орно.
Дөрөвт, Нотариатч, аудиторч, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлалаас татвар авдаг болох, иргэд хилийн дээс алхахдаа 6000 ам.доллараас дээш хэмжээний валюттай гардаг, түүнийгээ үнэн зөвөөр мэдүүлдэг болох зэрэг асуудал багтжээ. Нэг үгээр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны харьяанд байх агентлагууд ажлаа хийсэн шиг хийж, асар их мөнгө эргэлдэж байгаа дээрх нэр дурдсан субьектуудэд татвар ногдуулж, хяналттай болгох, АТГ, Цагдаагийн байгууллагаас сүр дуулиан болгон баривчилсан албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдгийг прокурор, шүүх нь шуурхай нэг талд нь шийддэг болох шаардлагатай нь эндээс харагдаж буй юм.
Гэтэл Засгийн газрын нэр бүхий сайд нар бурууг өөрсөддөө хүлээсэнгүй, мэлзэж, УИХ –ын дарга Г.Занданшатар төв банкны ерөнхийлөгчийг огцруулна гэж тодров. УИХ дахь МАН ын бүлгийн гишүүд ч ФАТФ-аас ямар шалтгаанаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан шалтгааныг үнэн зөвөөр дэнсэлж чадсангүй, ажлаа хийгээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг хамгаалах шийдвэр гаргав.
Засгийн газрын сайд нар нь албан тушаал дээрээ үлдэж л байвал хэнийг ч золиослоход бэлэн увайгүй улс төржилтөөс болж, төгрөгийн ханш суларч болзошгүй байна.
Ардчилсан нам саарал жагсаалтаар хариуцлага нэхэв
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан хариуцлагыг эрх баригч хүчин хүлээх ёстой гэж үзэн, Ардчилсан намаас өнгөрсөн пүрэв гаригт /2019.10.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны захирал Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлагатай” гэж мэдэгдэн, шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна гэлээ.
Шаардлагад Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\
Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд\
Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\ гэдгийг онцолсон байв.
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгох санал хүргүүлэв
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнгөрсөн пүрэв гаригт /2019.10.24/ хуралдаж, Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэн, энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү авсан улсын аварга Э.Оюунболд, тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, таваас дээш даваанд унасан бөхчүүдийн цол чимгийг нэмэх санал гарган, Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Мөн дээрх нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байна. Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр бол эцсийнх биш, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргаснаар баталгаажих юм.
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг дүрэмтэй. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн юм. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн, начин Д.Цэрэнтогтохоос нэг төрлийн хориотой бодис илэрсэн болохыг өнгөрсөн саруудад Бөхийн холбооны үндэсний салбар хорооноос мэдээлж байв. Энэхүү шинжилгээний дүнтэй санал нийлэхгүйгээ мэдэгдэж, улсын начин Д.Цэрэнтогтох Б сорьцын шинжилгээг хийлгэхэд баталгаажсан байдаг.
Харин улсын аварга Э.Оюунболд дээрх шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Шээс сольсон” гэж мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж, Допингийн төвийнхөн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж, эцэслэн шийдсэний дараа цол хураах асуудал шийдэгдэх болж буй юм. Иймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэнчлэн улсын аварга Э.Оюунболдын бүх давааг хүчингүй болгож, цол хураах асуудал хоёр гурван жилээр үргэлжилсэн асуудал болохыг ч үгүйсгэх аргагүй.
Улсын аварга Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүд:
Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга
Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Улэмж бадрах чимэг
Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан
Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага
Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин
Улсын аварга Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцно.
Г.ХОРОЛ
Зочин 2019-10-27 124.158.109.140
Ингэж явсаар жинхэнэ буруутнааа амар мэнд аваад үлдэх юм биш биз, Их хурлын даргаа1
Зочин 2019-10-27 202.131.245.243
Мэдээллийг нь СЗХ, МБ-наас АТГ, ТЕГ-т хүргүүлдэг. Мөнгө угаах гэмт хэргийг АТГ, тeppopизмыг санхүүжүүлэх гэмт хэргийг ТЕГ шалгадаг, прокурор шалгаж, шүүх шийдвэрлэдэг юм. ХЗДХЯ, ЦЕГ, СЯ оролцдоггүй.
OJ 2019-10-27 107.77.212.79
Erdene gedeg Ene xyn uuruu yls orondoo zyv zyitei chyxam yu xiisen xyn yum bol doo !
Xymyys iig dandaa xagargaj byytargajbaidag evgyi xyn yumaa
Sarandavaa 2019-10-27 202.9.43.39
20 ond uvsiin boh toruilj darhan avarga toruuleh nyamdorjiin tolovlogoo amjilttai bolloodoo er ny undesnii bohiin barildaand olon ulsiin doplngiin horoo yamarch hamaaguii stanozol hereglesen gej enhtovshin said medehdsen ..stanozol bol huch nemdeg bodis bish..zohhon shees hooh zurhnii sudas hamgaalah um uusan tul helmegduulj bolhgui..odoo ene huu dahiad hed turuuleh bolomj baiba..darhan avarga boloh zamiig ny ingej ballaj bolohgui..irged eserguucej baina
Зочин 2019-10-27 202.21.108.105
Оюунболдыг допинжуулах ажиллагааг нямдорж удирдан санхүүжүүлсэн нь амжилт авчрав
Зочин 2019-10-27 66.181.171.34
Наад саарал жагсаалт гэдэг чинь зүгээр л тоглоом шүү дээ. Гадныхны тоглоомонд орж дотроо бужигнах ямар ч хэрэггүй дээ. Гаднаас нь ингээд жаахан хатгаад өгвөл яахнав гэж туршиж байгаа юм. Монголын дотоод хэрэгт орж болох юм байна гэсэн дүгнэлтийг гадынхан хийгээд түүнийгээ хэрэгжүүлж эхэлбэл бүр аюултай. Саарал жагсаалт гэгчийг тоохгүй орхи.
Чагнаа 2019-10-27 124.158.109.140
Бараг л тийм байх шүү. 2011 онд юу ч болоогүй, хэн ч анзааралгүй өнгөрсөн. Бид найман жилд танигадхаа байтал өөрчлөгджээ. Сайны ёр яав ч биш
irgen 2019-10-27 64.119.22.28
tsol temdegee huraalgahgui gej zugataj medeh l nuhur shuu harjil baiya, harin shudarga busiig uugshuulegch nohduud umuurulgui huulia heregjuuleh hergtei sho
Mongol 2019-10-27 202.55.188.37
дээр нь нэмээд эм , хувийн эмнэлэгүүд өндөр үнэ авчаад татвар төлдөггүй нөат өгдөггүй жишээ нь шүд байна. Ийм хачин Улс гэж байх уу
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-10-27 103.26.194.87
МАН-ын удирдлага Баяртсайхан, Даваасүрэн хоёроор ТУГ ТАХИХаар шийдэж.Гэхдээ энэ хоёртой хариуцлага тооцоход өмөөрөөд байх хүн алга биз. Гол нь нөгөө буруутан Нямдорж, Хүрэлбаатар хоёрыг яаж ч чадахгүй.Тэрийгээ ч МАН-ын удирдлага мэдэж байгаа..Ер нь Саарал жагсаалтаас хурдан гарах нь иргэд бидэнд хэрэгтэй болохоос МАН-ынхан хэнтэйгээ хариуцлага тооцох, тооцохгүй нь ач холбогдол бага юм.Саарал жагсаалтад орсон шалтгаан 4 асуудлаар хязгаарлагдахгүй, далдын нөлөө байж мэднэ гэж ултай судлаасай
Зочин 2019-10-27 202.179.8.210
мэдээний эхэнд юун хэрэггүй баахан юм бичээ вэ, бөхийн талаарх мэдээллээ өөр юмтай хольж хутгаад
CCC 2019-10-27 64.119.26.251
Uvsiihan zohion baiguulalttai hereg amjiltand hurlee. Bayar hurgeye!CHOIJILSUREN NYAMDORJ DORLIGJAVAA
Зочин 2019-10-27 202.179.31.82
Bitgii hutsaarai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Hoorond ni yas hayah sanaatai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! http://www.news.mn G horol humuus-g hoorond ni uraltsuulj bahaaa hangamaar bn uu!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2019-10-27 202.126.89.11
Buduun batsaan guriih tusam gemt hereg hiij bgaa met sanagdah yum. Ur dung zuvshoorohgui humuusiig horvoogoos arch
Зочин 2019-10-27 66.181.183.103
сэтгэц чинь асуудалтай болжээ заавал үзүүлээрэй
zochin 2019-10-27 202.179.25.199
ene zasgiin gazar yg odoo ogchor
Зочин 2019-10-27 202.9.44.220
Амжиргааны өртөг өндөртэй амьдардаг өрхүүдийн орлогод хяналт тавих, Төрийн албан хаагчидийн хөрөнгийн гарал үүсэлийг шалгах, Ялангуя УИХ гишүүдийг сайд нарыг онцгойлон шалгах нэн шаардлагатай.
Иргэн 2019-10-27 122.201.22.175
Хэрэв нэгийн даваанд Оюунболд унасан юм бол бусад даваанд яаж барилдсан гэж үзэх юм бэ, тэгэхээр бусад даваанд түүнд унасан байж болох бусад хүмүүст яагаад давсан нэр зүүлгээд байнаа.
Бүх даваа, барилдаан бас л адил хүчингүй болж таарах байлгүй дээ
00000 2019-10-27 103.10.23.108
Оюунболд юунаас айж дахин шинжэлгээг өгсөнгүй вэ Өгсөн бол хариу нь ирсэн юм уу Заавал алван ёсоор 2 дах шинжэлгээг
албадаг авах хэрэгтэй шүү дээ Дараа нь тэр солсон эсгийг шалгах ёстой биш үү
Зочин 2019-10-27 192.82.69.77
Сонгуулиар бугдийг нь сольж, хариуцлага тооцох хэрэгтэй. Монгол ямар ч шаардлагагуй гаднаас авсан зээлийн еренд орсон. Терийн бодлого байхгуй, бух тувшинд дампуурсан.Энэ УИХ бол дампуурлын дээд илрэл, гутамшиг!!!
Зочин 2019-10-27 139.5.216.216
Ирэх сонгуулиар эднийг дахиад сонгов доо манайхаан! Ялангуяа Нямдорж, Нямбаатар, Хүрэлбаатар, Раднаасэд, Оюунхорол гээд л хөврөнө дөө.
bodol 2019-10-27 103.57.93.46
sangiin mungnii zartsuulaltyg shalgaachee… ter Gatsuurt Chinbat gej hunii ter ikh sangiin mungiig awsanyg shalgaachee. tatwar tulugch bidnii mungnii zartsuulaltyn ur dung dugenmeer baina, bas Mongol, Mongolchuud bidnii neriin umnuus bosgodog bondyn zartsuulalt, tuunii ur dun yu bolj baina ve? ene buh ur dungui, huligain unertei herguudiin laig Mongolchuud tatwaraaraa tulnu shuu dee!!! ene humuusiin tansaglalyg bid tuluh estoi yu?
Зочин 2019-10-27 203.91.115.38
Танай Нямка ах чинь МАНАНгийн гар шүү дээ. Энэ хүнийг чи огцруулахгүй гээд байгаа юм уу. Бас бөлдөгдүүлсэн эсвэл чи хулгайч. Яриад байхаар Элбэгдоржоо шоронд хийгээч хамтдаа идэж уусан болохоор чадахгүй дээ та нар
Амар 2019-10-27 182.160.39.22
Хөөе.Танай сайтын эзэн Миеэ хоёрын толгойлсон МАНАН-гийн гишүүдийг шоронд хийж,өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулж идсэн уусан хөрөнгийг нь хурааж дахин ийм явдал гаргахгүй болтол хашраавал Саарал жагсаалтнаас гаргана гээ биз дээ.Тэгэхээр тэмээ гэхээр ямаа гэдгээ одоо боль.Ц.Элбэгновшийн жонго долоогчид оо.
Амар 2019-10-27 182.160.39.22
Хөөе.Танай сайтын эзэн Миеэ хоёрын тэргүүлсэн МАНАН-гийн гишүүдийг шоронд хийж, өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулж идэж уусан хөрөнгий нь хурааж, дахиж ийм явдал гарахгүй болтол хашраавал Саарал жагсаалтнаас гаргана гээ биз дээ.Айн.Тиймээс тэмээ гэхээр ямаа гэхээ одоо болимоор юм.
бц 2019-10-27 103.10.23.108
Хулгайч хулгайчаан хамгаалаад л өнгөрнө Монгол төр хулгайч луйварчин а******н дээрэмчин бөхс долоогч долдой нарын төр болсон
Suren 2019-10-27 85.248.227.165
У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сонсмоор байна. Нөгөө Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.
Зочин 2019-10-27 64.119.24.38
Нээрээ тийм шvv, ажлаа хийгээо цалингаасаа хадгалж хурмтлуулсаар байгаад ийм их болсон уу??? Хэдэн жилийн турш сард хэдийг «цааш» хийх вэ ЕС минь???