Монголын хуульчдын холбоог Б.Өнөмөнх удирдана

Хуучирсан мэдээ: 2019.10.27-нд нийтлэгдсэн

Монголын хуульчдын холбоог Б.Өнөмөнх удирдана

Монголын хуульчдын холбоог Б.Өнөмөнх удирдана

Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал өчигдөр /2019.10.26/ болж өндөрлөлөө. Тус хурлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчид Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нарын хуульчид нэрээ дэвшүүлснээс олонхийн саналаар Б.Өнөмөнх сонгогджээ. Ингэснээр өмгөөлөгч Б.Өнөмөнх ирэх хоёр жил Монголын хуульчдын холбоог удирдан ажиллахаар боллоо.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө "Эе эвийг сахих", "Нийтийн оролцоог хангах", "Мэргэжлийн байх", "Нөлөө бүхий байх", "Бүтээлч байх" гэсэн үндсэн таван зарчмыг мөрдөнө хэмээн тусгажээ. Мөн хуульчдын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалан хангах, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, өөрөө удирдах ёсны жишиг болсон нөлөө бүхий байгууллага болон хөгжих бодлого, чиглэлийн хүрээнд хийгдвэл зохих ажлуудыг бүрэн хамрах зорилго тавьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж