ХОНЬ
Энэ долоо хоногт бусадтай харилцаж, өөрийгөө ойлгуулахад хүндрэлтэй байх бололтой. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байдлыг танаас шаардана. Шинэ ажил, төсөл хөтөлбөр эхлүүлэхээс өмнө одоогийн бизнесээ бүрэн дуусгах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур сэтгэл хөдлөл нэмэгдэж, эрч хүч сэргэнэ. Шинэ танилцсан хүнтэй хурдан дотносож, учраа ололцоход хялбар байх болно. Санхүүгийн байдал хүндрэх магадлалтай. Энэ нь таны тооцоогүй, үрэлгэн байдлын үр дүн юм.
ҮХЭР
Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд хялбар шийдэгдэнэ. Ажлаа солихоор шийдсэн бол он гартал харзнавал дээр. Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч, багахан зовиур таныг зовоох бололтой. Зугаа цэнгэл хөөхийн оронд шинэ сарын төлөвлөгөөгөө боловсруулж гэртээ суувал дээр.
ХАМТАТГАХ
Романтик долоо хоног. Таны дур булаам, нууцлаг байдал олон хүний анхаарлыг татах төдийгүй заяаны ханьтайгаа учирч болно. Та эдгээр өдрүүдэд бусдыг илүүтэй мэдэрч, тэдэнд туслахын тулд бүхнээ зориулах бололтой. Та тэдэнд урмын үг хэлэх, эсвэл мөнгө санхүүгээр туслах зэргээр өгөөмөр хандана. Ажилдаа сэтгэл дундуур байдаг бол өөрчлөлт хийхийг хичээгээрэй. Дургүй ажлаа хийх нь цаг үрсэн хэрэг юм. Таны нээлттэй, шударга байдал жинхэнэ нөхөрлөлийг бий болгоно.
МЭЛХИЙ
Олон төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарна. Энэ нь таныг багагүй бухимдуулах бололтой. Танд нэг зэрэг хэд хэдэн газраас ажил, бизнесийн санал ирэх бололтой. Гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Сэтгэцийн эмгэг сэдрэх, эсвэл мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр салхинд гарч, амар тайван байдлыг мэдрэхийг хичээгээрэй.
АРСЛАН
Эрч хүчтэй, эерэг хандлага тань гэр бүл, ажлын орчинд таатай нөхцөл, уур амьсгал бүрдүүлнэ. Эдгээр өдрүүдэд харилцааны элдэв асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой. Өөрийгөө хөгжүүлж, зорилгодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хайр сэтгэлээ илчлэх, болзоонд урихад тааламжтай. Санхүүгийн байдал таны тооцоолсноор болохгүй байж магадгүй. Үүнд бухимдах хэрэггүй. Харин орлогоо нэмэгдүүлэх нөөц боломжоо ашиглаарай.
ОХИН
Ажил ихтэй өдрүүд үргэлжилнэ. Шинээр ажил эхлэх гэж байгаа бол хамтрагчаа зөв сонгоорой. Удирдах албан тушаалтан, эсвэл гэр бүлийн ахмад настнаас зэмлэл, шүүмжлэл сонсох бололтой. Хосуудын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Харилцаагаа сайжруулахын тулд дотночлон ярилцаж, хамтдаа илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна. Сэтгэл хөдлөлөө удирдахад төвөгтэй байх бололтой.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт та хайраар бялхах бололтой. Хүрээлэн байгаа хүмүүс тань танд хайр халамжаа харамгүй мэдрүүлэх бөгөөд таныг дэмжиж, урамшуулна. Бэлгийн дур хүсэл нэмэгдэж, романтик мэдрэмж сэргэнэ. Сайн санаагаар эхлүүлсэн бүхэн амжилттай байх болно. Ашиг хонжоо харахаас илүү ажлынхаа үр дүн, бусдад үзүүлэх нөлөөллийг бодож үзээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна.
ОХИН
Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Бусдын өмнөөс шийдвэр гаргах, зөвлөгөө өгөхөөс татгалзаарай. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд нэлээд хугацаанд бүсээ чангалах хэрэг гарна. Гэр бүлдээ цаг гаргахыг хичээгээрэй. Орон байраа шинээр тохижуулах нь гэр бүлийн уур амьсгалд эерэгээр нөлөөлнө. Ажил албандаа алдаа гаргахаас болгоомжилж анхааралтай байгаарай. Гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт сэтгэл хөдөлгөсөн олон сайхан зүйл тохиолдох бөгөөд та баяр баясгалантай байна. Шинэ ажилд орсон, эсвэл шинээр бизнес эхлүүлсэн хүмүүс нэг хэсэгтээ учраа олохгүй, мунгинах бололтой. Та багагүй хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болно. Танилын хүрээгээ тэлэх, шинэ найз нөхөдтэй болоход тохиромжтой үе. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, хайртдаа бэлэг сэлт өгч болох юм. Зарим хүмүүсийн төрсөн өдөр тохиох тул баяр хөөртэй, амжилттай байна.
НУМ
Гэр бүлд баярт үй явдал тохионо. Ажил ихтэй байх боловч үүрэг даалгавраа цагт нь гүйцэтгэснээр өөртөө чөлөөт цаг гаргаж чадна. Ганц бие хүмүүс анхаарал татсан, сонирхолтой нэгэнтэй танилцана. Эрүүл мэндийн байдал сайжирч, бие хөнгөрнө. Санаандгүй эх үүсвэрээс санхүүгийн тусламж хүлээж авна. Энэ долоо хоногт аз таны талд байх тул өөрийгөө хорих хэрэггүй.
МАТАР
Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд бүтээлч, идэвхтэй байх хэрэгтэй. Шинэ ажил эхлүүлэхээр бол долоо хоногийн дунд үеийг сонгоорой. Согтууруулах ундаанаас татгалзаж, өөрийгөө захирч сурах хэрэгтэй.
ХУМХ
Энэ долоо хоногт та бүхний романтик зан чанар түлхүү илэрч гарна. Бэлгийн дур хүсэл нэмэгдэж, биеэ барихад хэцүү болно. Хамтрагчаа сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Бусдад туслах боломжийг битгий алдаарай. Магадгүй таны тус хэн нэгний амьдралыг өөрчилж, урам зориг өгнө. Таны нэр хүнд өсч, харилцаа холбоо тэлнэ.
ЗАГАС
Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа сайжирч, романтик үйл явдлууд үргэлжлэх болно. Ажил хэргийн хүрээнд найдвартай урт хугацаанд хамтран ажиллах шинэ түнштэй болно. Ажил дээрээ магтаалын үг сонсох, эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.
Холбоотой мэдээ