Д.Отгондалай Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай Азийн аварга боллоо

-2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль авлаа-

Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.

Монголын баг тамирчдаас Д.Отгондалай ганцаараа алтан медалийн төлөө үлдээд байсан билээ. 60 кг-д өрсөлдсөн тэрээр өнөөдөр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай тулалдаж, 2:1-ээр хожин тивийн аварга боллоо.

Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Индонезын Ф.Папендан, Тайландын Л.Пачаня, Узбекстаны Авдураймов нарын тамирчдыг 3:0-оор илүүрхэн хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд Казахстаны тамирчин З.Сафиуллинтай гурван үе тоглож, 2:1 онооны харьцаагаар хожлоо.

Ийнхүү өнгөрсөн жил БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн наадамд түрүүлж байсан Д.Отгондалай тивийн аварга болж, төрийн дуулалаа дахин эгшиглүүллээ.

Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар нэг, хоёрдугаар тойрогт тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн.

Г.Ган-Эрдэнэ (49кг), Э.Идэрхүү (56кг)Д.Отгондалай (60кг), Б.Түвшинбат (69кг) нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-ийг зорих эрхтэй болоод байна.

Улмаар Д.Отгондалай тивийн аварга болж, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртлээ.

Энэ жилээс эхлэн боксын ДАШТ-д оролцох эрхийн болзол маш хатуу болсон. Тодруулбал, боксчид ирэх аравдугаар сард Катарт болох Дэлхийн аваргад оролцохын тулд энэ удаагийн Ази тивийн аваргын жин тус бүрт эхний долоод шалгарсан байх болзол сонсоод байсан юм.

Манай баг тамирчдаас Г.Ган-Эрдэнэ (49 кг), Э.Идэрхүү (56 кг)Д.Отгондалай (60 кг), Б.Түвшинбат (69 кг) нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-ийг зорих эрхтэй болоод байна.

Тэмцээний ФОТО АГШИНГ ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж